Холливудыг төгсөгч анхны Монгол залуу | News.MN

Холливудыг төгсөгч анхны Монгол залуу

ШИНЭ НЭР

Холливудыг төгсөгч анхны Монгол залуу

"NEWS" агентлаг залуустаа зориулсан “Шинэ нэр” булангийнхаа ээлжит зочноор АНУ-ын Нью-Йорк хотын Кино Академийн их сургуулийн жүжигчний мэргэжлээр амжилттай төгссөн Монгол жүжигчин залууг онцолж байна. Түүнийг Баярсайханы Номинбаяр гэдэг.

Дөнгөж их сургуулиа төгсч, дипломоо гардан авсан тэрбээр ирэх наймдугаар сард эх орондоо ирэхээр төлөвлөж байгаа бөгөөд одоогоор Холливудын хэд хэдэн агентлагуудад өөрийн анкетыг илгээгээд байгаа ажээ.


БАЯРСАЙХАНЫ НОМИНБАЯР 1993.03.06
Төгссөн сургууль:
Орхон аймгийн Тавдугаар дунд сургууль /1999-2010 он/

Зохиомж дээд сургууль /2011-2013 он/

Мэргэжил:

Кино болон телевизийн жүжигчин

Одоо эрхэлж буй ажил:

Хувиараа жүжигчин, продюсерээр ажиллаж байгаа

Сошиал хуудас:

iam_noba /инстаграм/

ХҮҮХЭД НАСНЫХАА ТУХАЙ ЯРИАЧ. БАГАДАА ХЭР АВЬЯАСЛАГ ХҮҮХЭД БАЙВ?

-Миний бага нас өвөө, эмээтэйгээ хамт хөдөө өнгөрсөн. Багадаа өвөө, эмээдээ шүлэг их уншиж өгнө. Тэгээд сургуульд ороод дуу, шүлэг их сонирхдог, зурагтаар үзэж, харсан болгоноо их дагаж дуурайдаг хүүхэд байсан гэж гэр бүлийнхэн маань ярьдаг. Арван жилийн сургуульд байхдаа Эрдэнэт хотод өөрийн хип хоп хамтлагаа байгуулж, хамгийн анх тайзан дээр гарч байлаа. Тухайн үедээ хоёр, гурван найзтайгаа нийлж, хамтлагаа байгуулж байсан. Тэр үед өөрсдийнхөө дууг FM, радиогоор  сонсоод маш их урам авдаг байлаа. Миний санаж байгаагаар хамгийн анхны дуугаа өвөл зохиож, “Хайрын цас” нэртэйгээр бичүүлж байсан санагдана.

АНХНЫ ДҮР?

-Арван жилийн сургуулиа төгсөөд, “Боловсрол суваг” телевизийн “Кино код” телевезийн шоунд амжилттай оролцож, эцсийн шатанд үлдэж байсан. Мөн “Зохиомж” дээд сургуульд Төрийн соёрхолт Цагааны Цэгмидийн Төмөрбаатар багшийн жүжигчний ангид байхдаа “25 дугаар суваг” телевизийн “Дуулиант хэрэг” цуврал кинонд цагдаагийн ахмадын дүрд тоглож байсан юм.

ЯАГААД АНУ-Д ЖҮЖИГЧНИЙ МЭРГЭЖЛЭЭР СУРАЛЦАХ БОЛОВ. ӨӨР МОНГОЛ ОЮУТАН СУРАЛЦДАГ УУ?

-Би хүүхэд байхаасаа АНУ-руу явахыг мөрөөддөг байсан юм. Тэгээд жүжигчний мэргэжлээр Монголдоо сурч байхдаа АНУ-д суралцахаар шийдээд явсан. Дэлхий даяарчлагдаж буй энэ зуунд дэлхийн кино урлагт хүч сорихыг хүсч Холливудын алдартай сургуулиудын нэг болох “New York film academy”-д сурах болсон. Манай сургуульд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн ижил хүсэл зорилготой олон орны оюутан залуус суралцдаг. Миний хувьд сургуулийнхаа ганц Монгол оюутан нь байсан. Гадаад оюутнууд Монгол орныг Чингис хааны үеийн түүхэн талаас нь их сонирхдог. Эх орноосоо хол харь оронд явахад чиний нэрээс илүү эх орны минь нэрээр дууддаг. Тийм учраас би их, бага гэлтгүй бүх зүйлд хариуцлагатай байхыг хичээж, эх орныхоо нэрийг хайрлаж, хүндэлж явдаг.

ЯМАР ТӨРЛИЙН КИНОНД ТОГЛОХ ХҮСЭЛТЭЙ ВЭ?

-Мэргэжлийн жүжигчин хүнийхээ хувьд бүхий л жанрын уран сайхны киноны гол болон туслах дүрд тоглож, өөрийгөө сорьж үзэхийг хүсдэг. Жүжигчин мэргэжлийн сайхан нь олон хүний амьдралын ертөнцөөр аялж, нөгөөтэйгүүр хүн судлахуй гэж боддог.

Монголоос шүтэж, хүндэлж явах жүжигчин гэвэл олон бий. Миний хамгийн анхны багш болох Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар багшийнхаа дэлгэцийн бүтээлээс нь  үзэх их дуртай. Харин дэлхийн кино оддоос алдарт жүжигчин Аль Пачиногийн тоглосон кинонуудыг хэдэн удаа үзээд ч уйддаггүй.

УРАН БҮТЭЭЛЧИДТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ ХҮЛЭЭН АВСАН УУ?

-Намайг АНУ-д оюутан байхад Монголоос кино уран бүтээлд хамтран ажиллах санал тавьж байсан. Миний хувьд тухайн үед цаг, зав бага байсан учраас хамтран ажиллаж чадаагүй ээ. Харин саяхан их сургуулиа төгсөөд анхны киноны ажил болох “Чингисийн хүүхдүүд 2” уран сайхны кинонд тоглох саналыг хүлээн аваад байна. Хамтран ажиллах санал тавьсан Монгол Улсын Соёлын элч Америкийн продюсеруудын холбооны гишүүн, продюссер Д.Ангараг ахдаа баярлаж, талархсанаа илэрхийлье.

ЖҮЖИГЧИН ХҮНИЙХЭЭ ХУВЬД ЯМАР ЗАРЧИМ БАРИМТАЛДАГ ВЭ?

-Жүжигчин хүн хамгийн түрүүнд цаг барьж, ажилдаа байнгын бэлэн байдалд байх, эхэлсэн ажлаа дуусгах нь чухал. Мөн баг хамт олноор ажиллах чадвартай, хамт олноо хүндэлж, мэргэжилдээ болон хийж буй уран бүтээлдээ чин сэтгэлээсээ хандах нь чухал чадварын нэг гэж боддог.

ЧӨЛӨӨТ ЦАГАА ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ?

-Надад бараг чөлөөт цаг гардаггүй гэж хэлж болно. Өөрийнхөө хийх дуртай болон хийдэг зүйлүүдийг аль болох амьдралынхаа өдөр тутмын хэв маяг болгохыг хичээдэг. Миний хувьд олон төрлийн спортоор хичээллэдэг. Тэр дундаа фитнессээр хичээллэдэг. Гэхдээ мэргэжлийн тамирчны хэмжээнд биш шүү. Амьдралдаа өдөр тутам эрүүл чийрэг байж, жүжигчин хүнийхээ хувьд ямар ч дүрд хөрвөхөд тохиромжтой талаас нь биеэ хөгжүүлэхийг хичээдэг.

ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

-Хамгийн ойрын төлөвлөгөө гэвэл наймдугаар сард эх орондоо очиж, тэр үеэрээ Монголдоо хийх гэж буй “Чингисийн хүүхдүүд 2” уран сайхны киноны зураг авалтад оролцох төлөвлөгөөтэй байна.

ТАНЫ АМЬДРАЛЫН ЗОРИЛГО, ХАМГИЙН ТОМ МӨРӨӨДӨЛ?

-Шударга, хүнлэг, хариуцлагатай хувь хүн байхыг зорьдог. Миний мөрөөдлийн нэг бол Холливудын ертөнцөд Монгол хүний дуу хоолой болж, Оскарын наадмын улаан хивсэн дээр ээжтэйгээ хамт алхах.

МОНГОЛЫНХОО ЗАЛУУСТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ?

-Өөрийн гэсэн хүсэл зорилготой, мөрөөдөлдөө үнэнч байж түүнийхээ төлөө тууштай хөдөлмөрлөвөл боломжгүй зүйл байхгүй. Боломж бүрийг жижиг, том гэлтгүй ашиглан, бага багаар урагшлаарай. Бүх зүйлд цаг хугацаа ордог. Аливаа асуудалд ямар нэгэн гарц, шийдэл, боломж үргэлж бий. Тиймээс залуустаа хэзээ ч битгий зорьсон зорилгоосоо шантарч, бууж өгөөрэй гэж хэлмээр байна.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
ЗөвЗөв
7
ГайхмаарГайхмаар
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-06-28 202.131.225.197

Толгойдоо юм хийчвэл гайгүй болж магад

Avatar

зочин 2019-06-28 203.217.139.227

Ярилцлагаас нь харахад зорилготой, тэмүүлэлтэй, хөдөлмөрч сайн хүү байна. Бас хамгийн гол нь багш нараа их хүндэлдэг, талархаж мэддэг, ээжийгээ хайрладаг ухаалаг залуу юм шиг санагдлаа.

Avatar

Зочин 2019-06-28 49.0.212.238

Зүйтэй, сайн байна, заавал Орос Хятад зэрэг улаантнуудыг дагаж явах ёстой юм уу

Avatar

Zochin 2019-06-28 47.137.14.33

Husel sonirholoo dagaj amidardag hun ene niigemd her ih bn tootoi shuu!!!! Ihenh n bolsn boloogui surguulid tugsmur aydaad durtai durgui ajilaa hged amidarj bga amidraagui bgan ch medegdehgui ugluu bosood oroi untaad iim l ulgen salgan amidardag shude!
Getel husel zorilgodoo unench tuundee chin setgeleese shantralgui hunii nutagt suraltsana gdeg bol uneheeriin tewcheer uhaan temtsel bdag (door helsn bn)
Ataarhuu humuus computeriin ard hun muulhs uur yuch hiij chadhgui ydj erul hoollod surarai

Avatar

Zochin 2019-06-28 122.201.21.202

mundag bna .. Ene bol mash ih hudulmur hcheel zutgel hunii nutagryy ywah ochd hel soyl surah mur zeregtsen oilgoltson alhah gdg bol temtsel

Avatar

Зочин 2019-06-28 202.9.42.28

Сайн сургууль тегссен гэхэд хусэл хайрладаг жужигчид гээд нэг л бишээ гадныхан Чингэсийг нэг их сонирхоод ч гэх шиг Улаанбаатрын оюутан шиг л санагдаад бн даа

Avatar

zochin 2019-06-28 185.39.141.87

ene hvv . erdenet hotiin zahirgaand bolovsrol hariutsaj nasaaraa gazariin darga hiisen horchin hulgaich deerzmchin MAN iin ulaan avilgach Ariunaa emgenii hvv mun vv . odoo tetgevertee garaad alerikt hussan tonsonoooroo tenvvchilj yavaa negen .

Avatar

Zochin 2019-06-28 112.72.9.94

Chamd ymar hamaa bna ataarhuu cda ve

Avatar

Зочин 2019-06-28 203.91.115.38

бишээ биш зүгээр нэг иргэн шүүдээ 10 жилийхэн ангийн хүүхэд байгаам би

Avatar

👍 2019-06-28 24.46.102.95

👍

Avatar

zochin 2019-06-28 66.181.161.81

ystoi ugui shuu eej ni suwilagch hun ariun tsagaan hodolmororoo ywj bga humuus shuu zugeer bgarai

Avatar

Зочин 2019-06-28 122.201.31.45

Голливудыг тогсон гэж яадаг юм бол бурхан минь

Avatar

Хөөрхөн хүү байнаа 2019-06-28 66.181.183.175

Амжилт

Avatar

zochin 2019-06-28 202.179.27.28

saichan um unschchichlaa chaaschdiin ajil uilst chin amjilt chuseei

Avatar

Зочин 2019-06-28 124.158.94.88

harah l uldlee. neree gargaasai.

Avatar

с 2019-06-28 64.119.17.244

Холливудыг төгсөгч анхны монгол гээч дээ

Avatar

Иргэн 2019-06-28 66.181.161.28

Сайн хүү бна.ээж аавыгаа баярлуулж эх орноо гэсэн сэтгэлтэй байгаад их баяртай бна.бум бужигнасан эгэ газраас эрдэм өвөртлөөд ирнэ гэдэг том завшаан шүү.эх орон элгэн саднаа дэлхийн тайзнаа гаргасан мундаг жүжигчин болно гэдэгт эргэлзэхгүй бна.дүүдээ ажил амьдралын зам нь өлзий хишгээ хайрлаарай.манай залуус үлгэр дуураилал авч амьдралдаа итгэх итгэл ажил амьдралын амтыг мэдрээсэй билээ

Avatar

Зочин 2019-06-28 66.181.161.82

Amjilt husye. Saihan uran buteeld oroltsoh bolsond ni bas bayar hurgye.

Avatar

zochin 2019-06-28 103.26.195.224

saykhan zaluu , sayn surguuli tugsjee , amjilt khusie , ene dor neg mongol aranshingaa gargasan ataarkhuuu mal booj ukhekh ni

Avatar

Зочин 2019-06-28 50.235.147.186

Ner hund muutai suraggui surguulid yaah gej hamag munguu urj sursiin kk

Avatar

Зочин 2019-06-28 66.181.161.41

Chingisiin hvvhdvvd-2 kino hiigdeh gej bgan bn Saihan zaluu bn Amjilt hvsii Uran bvreelee vrgeljlvvleerei Zaluu jvjigchid olnoor garch irj kino urlagaa hogjvvleerei

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж