НАМЗХ-ны залуус Их хурлаа зарлахыг шаардав

Хуучирсан мэдээ: 2019.06.27-нд нийтлэгдсэн

НАМЗХ-ны залуус Их хурлаа зарлахыг шаардав

НАМЗХ-ны залуус Их хурлаа зарлахыг шаардав

НАМЗХ-ны төлөөлөл болсон залуучууд өнөөдөр /2019.06.27/ МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд шаардлага хүргүүлжээ.

МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны дүрэмд дөрвөн жил тутамд холбооны их хурлаа хуралдуулна гэж заасан байдаг аж. Гэтэл НАМЗХ 2015 оны зургадугаар сарын 20-ны өдөр тавдугаар их хурлаа хийсэн бөгөөд, түүнээс хойш хуралдаагүй байгаа аж. Өөрөөр хэлбэл, дүрэмд заасан хугацаа дууссан тул НАМЗХ-ны VI Их хурлыг яаралтай хуралдуулахыг шаарджээ.

Ингэхдээ төрийн их баяр наадам, бүх нийтийн амралтаас өмнө ээлжит VI их хурлаа зохион байгуулж дүрмээ баримтлан ажиллахыг хүссэн байна.

Шаардлага нь хэн нэгэн дарга, албан тушаалтныг огцруулах, шинэ дарга томилох зорилгогүй, намын залуучуудын үйл ажиллагааг сайжруулах, шинэ шатанд гаргахад чиглэж буй гэнэ.

 

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж