Төрийн өмчит компанид шүгэл үлээгч үгүйлэгдэж байна | News.MN

Төрийн өмчит компанид шүгэл үлээгч үгүйлэгдэж байна

Төрийн өмчит компанид шүгэл үлээгч үгүйлэгдэж байна

Төрийн өмчит компанид шүгэл үлээгч үгүйлэгдэж байна

Авлигатай тэмцэх газраас төрийн өмчит компаниудад хийлгэсэн авлигын эрсдэлийн үнэлгээгээ өнөөдөр /2019.06.27/ танилцууллаа.

Уг үнэлгээнд  Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, Авто тээврийн үндэсний төв, Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл, МИАТ, Монгол шуудан, Хөдөө аж ахуйн бирж хамрагдсан байна. Иргэдээс эдгээр компанитай холбоотой гомдол олон ирдгийн зэрэгцээ зөрчил ч илэрдэг аж. Иймээс зориудаар сонгож "Хүлүгү санаачилга",  "Хэрэглэгчийн үнэлгээ, социологийн хүрээлэн" НҮТББ-гээр үнэлгээг хийлгүүлсэн юм байна.

Авлигын эрсдэлийн үнэлгээгээр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, Авто тээврийн үндэсний төв, Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл тус бүр 3, МИАТ 2.5, Монгол шуудан ТӨХК 2.1, Хөдөө аж ахуйн бирж ТӨХК 1.8 үнэлгээг авчээ. Авлигын эрсдэлийг 1-5 оноогоор үнэлсэн юм байна.

Мэдээллийг танилцуулах үеэр "Хүлүгү санаачилга" НҮТББ-ын удирдах зөвлөлийн дарга О.Хатанболд "Төрийн өмчит үйлдвэрийн газруудад шүгэл үлээх тогтолцоо байхгүй байна. Мөн шүгэл үлээгчийг, нэрээ нууцалсан мэдээлэгчийг хамгаалах тогтолцоо байдаггүй нь байгууллага дээр гарч байгаа эрсдэлүүдийг ажилтан мэдээлэх боломжгүй болгож байна” хэмээн хэллээ.

Б.ЦЭЦЭГ 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-06-27 202.21.119.98

Төрийн өмчит компанийн удирдлагыг сонгуулийн үр дүнгээс хамаарч ялсан намынхан томилж байгаа нь компанийг алдагдалтай ажиллах, мөнгө идэх газар болгож байна. Тухайн салбартаа олон жил ажилласан туршлагатай, мэдлэг чадвартай, удирдах авьяастай хүмүүсийг удирдлагаар сонгодог болох хэрэгтэй. Менежментийн багийг сонгон шалгаруулалт зарлаж томилдог, үр дүнгийн гэрээ хийдэг болбол улс төрөөс хамааралтай байдал арилна.

Avatar

Зоч 2019-06-27 66.181.161.127

Байз. Ман- ынхан мэднэ

Avatar

ХН 2019-06-27 202.179.25.36

ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНУУДЫГ ЖИЛ БҮР ҮНДЭСНИЙ БОЛОН НИЙСЛЭЛИЙН БАС ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН БАЙГУУЛЛАГУУД ШАЛГАДАГГҮЙ ЮМ УУ. ЗӨВЛӨМЖ ЧИГЛЭЛ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ДҮГНЭЛТ ГАРГАДАГ БИЗ ДЭЭ. ЗҮГЭЭР Л ИЛТГЭХ ХУУДСААР ИЛЭЭД ӨНГӨРДИЙМ ҮҮ

Avatar

Зочин 2019-06-27 66.181.161.79

Юуны чинь шүгэл үлээх вэ? Бушуухан хувьчлахгүй бол идээд л дуусна!!! Харин хувьчлахдаа маш нарийн бодлоготой, ард түмэнд ил тод, хатуу хяналттай хувьчлах хэрэгтэй!!!

Avatar

Зочин 2019-06-27 64.119.25.252

tomilgoo hiihgui menejmentiin bag songon shalgaruulj udirdah heregtee toriin omchiig uneguuduulj bolohgui

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж