ДАШТ-ий багт багтаагүй Ц.Батцэцэг бухимджээ

Хуучирсан мэдээ: 2019.06.28-нд нийтлэгдсэн

ДАШТ-ий багт багтаагүй Ц.Батцэцэг бухимджээ

ДАШТ-ий багт багтаагүй Ц.Батцэцэг бухимджээ

Монголын жүдо бөхийн холбооноос насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарласан. Энэ жил Токиог зорих тамирчид дунд эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд улсын аварга болсон Ц.Батцэцэг багтаагүй байна. Тэрбээр энэ талаар “Жүдо бөхийн Дэлхийн аваргад явах тамирчдын нэр зарлахад миний нэр байсангүй. Энэхүү тэмцээнд оролцох нь миний мөрөөдөл шүү дээ. Ингэж болохгүй. Улсын аварга яах гэж зохиодог юм бэ. Улсын аваргаар эхний тойрогт унадаг хүн явуулах байсан юм бол яах гэж зохион байгуулдаг юм. Өмнөх жилүүдэд жүдогоор бэлтгэл хийдэггүй болохоор явуулахгүй байна гэж бодоод дуугүй явдаг байлаа. Тамирчны ялангуяа миний тамирчны амьдрал тийм ч их урт биш үнэхээр энэ үзэл бодолтой эвлэрэхгүй байна. Ямар шалгуураар энэ хүнийг явуулж байгааг ойлгохгүй байна. Бүхэл бүтэн 2015 оноос хойш чимээгүй явлаа шүү дээ. Спортод хүртэл шударга зүйл алга даа. Би явахгүй байсан ч миний ард мөнгө, хүрэл медаль гээд хүртсэн тамирчид байгаа. Гомдолтой байна” гэж өөрийн сэтгэгдлээ илэрхийлжээ.

Энэ оны нэгдүгээр сард болсон УАШТ-д "Эрч" спорт хорооны тамирчин Ц.Батцэцэг 70 кг-ын жинд аваргын алтан медаль хүртсэн бол мөнгөн медалийг А.Оюунгэрэл хүртэж, С.Лхагвадулам, М.Даваасүрэн нар жингийнхээ хүрэл медалийн эзэд болсон юм. Ц.Батцэцэг өмнөх жилүүдэд жүдо бөхөөс гадна самбо зэрэг бусад төрлүүдээр давхар хичээллэж, олон улсын тэмцээнд оролцсон. Түүний хувьд жүдо бөхийн 2019 оны улсын аварга болсны дараа Токиог зорино гэж найдаж байсан ч шигшээ багт багтаагүй байна. Тиймээс шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлахыг хүлээж байсан Ц.Батцэцэг холбооны шийдвэртээ гомдолтой байгаагаа илэрхийлжээ.

Жүдо бөхийн холбооноос энэ жилийн ДАШТ-д өрсөлдөх тамирчдыг зөвхөн УАШТ-д тэмцээнд үзүүлсэн амжилтаар сонгоогүй байна. Ц.Батцэцэгээс гадна 2019 оны улсын аварга болсон жүдочид гэртээ үлджээ. Мөн зарим жинд УАШТ-д өрсөлдөөгүй тамирчид Токиог зорих эрхтэй байна.

ДАШТ-д өрсөлдөх жүдочид:

ЭМЭГТЭЙ:

  • 48 кг: М.Уранцэцэг, Г.Наранцэцэг
  • 52 кг: Б.Хорлоодой, Л.Сосорбарам
  • 57 кг: Л.Энх-Отгон
  • 63 кг: Б.Мөнгөнчимэг, Б.Ганхайч
  • 70 кг: Ц.Энхчимэг
  • 78 кг: О.Мөнхцэцэг

ЭРЭГТЭЙ:

  • 60 кг: Д.Амартүвшин
  • 66 кг: Ё.Басхүү
  • 73 кг: Г.Одбаяр, Ц.Цогтбаатар
  • 81 кг: О.Ууганбаатар
  • 90 кг: Г.Алтанбагана
  • 100 кг: Л.Отгонбаатар
  • +100 кг-ын жинд Н.Түвшинбаяр, Ө.Дүүрэнбаяр нар сонгогджээ.

ДАШТ наймдугаар сарын 25-31-нд Японы Токио хотод болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж