УИХ-ын үйл ажиллагаа ирэх долоо хоног хүртэл хойшлогдлоо

Хуучирсан мэдээ: 2019.06.28-нд нийтлэгдсэн

УИХ-ын үйл ажиллагаа ирэх долоо хоног хүртэл хойшлогдлоо

УИХ-ын үйл ажиллагаа ирэх долоо хоног хүртэл хойшлогдлоо

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг энэ сарын 18-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар нэг дэх хэлэлцүүлгийг нь хийж гишүүдийн 98.4 хувийн саналаар хэлэлцэх нь зүйтэй гэж дэмжсэн билээ. Тиймээс өнгөрсөн долоо хоногийн Лхагва гаригаас эхлэн гишүүд тойрогтоо ажиллаж тус хуулийн төслийн талаар иргэдэд танилцуулахтай холбогдуулан УИХ-ын үйл ажиллагаа түр  завсарласан.

Хуваарь ёсоор өнөөдрөөс УИХ-ын үйл ажиллагаа эхэлж, УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан, АН-ын зөвлөл, Байнгын хороо хуралдах товтой байсан ч хойшлогджээ. Учир нь УИХ-ын гишүүдийн олонх нь тойргоосоо ирж амжаагүй мөн хуулийн төслийн талаар иргэдээс ирүүлсэн санал, дүгнэлтийг нэгтгэх ажил дуусаагүй учир ийн хойшлогдсон байна. Төслийг хэлэлцүүлэгт бэлтгэж, дүгнэлтийг нэгтгэх ажлын хэсгүүд Бямба гариг хүртэл хуралдах аж. Үүний дараа буюу ирэх долоо хоногийн дундуур байнгын хороо, чуулган хуралдана гэдгийг УИХ-ын Тамгын газраас хэллээ.

Одоогоор гишүүд 28 мянга орчим иргэнтэй уулзаж, санал бодлыг нь сонсчээ. Төслийн талаар танилцуулах ажилд УИХ-ын ажилд Тамгын газраас дэмжлэг үзүүлж, УИХ-ын гишүүдтэй хамт Хууль эрх зүйн хэлтсийн ажилтнууд болон Үндсэн хуулиар мэргэшсэн эрдэмтэн судлаачид хамтран ажиллаж, төслийн талаар танилцуулах, иргэдийн асуултад хариулах ажлыг зохион байгуулж буй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж