Бүх Оросын Олон нийтийн санаа бодлыг тандах төвийн судалгаагаар хоёр хүний нэг нь худал мэдээллийг бодит мэдээллээс ялгаж мэдэхгүй, итгэдэг гэсэн дүн гарлаа хэмээн тус төвийн ерөнхий захирал Валерий Федоров сэтгүүлчдэд мэдээллээ. “Худал, хуурамч мэдээллийг бодит мэдээллээс ялгаж чаддаг байх явдал улам хурцаар тавигдах боллоо. Иргэдийн 42 хувь нь худал мэдээлэлд итгэдэг болох нь харагдлаа” хэмээн тэр хэлсэн байна.
Ялангуяа настай хүмүүсийн хувьд худал мэдээллийг ялгаж танихад хэцүү байгаагаа хэлсэн байна. Тэдний 50 хувь нь ингэж хариулсан бол залуу хүмүүсийн 33 хувь нь ялгахад төвөгтэй гэж хариулсан байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ