Оросын хүн амын 50 хувь нь газар хөдлөлтийн эрсдэлтэй бүсэд амьдарч байна

Хуучирсан мэдээ: 2019.06.28-нд нийтлэгдсэн

Оросын хүн амын 50 хувь нь газар хөдлөлтийн эрсдэлтэй бүсэд амьдарч байна

Оросын хүн амын 50 хувь нь газар хөдлөлтийн эрсдэлтэй бүсэд амьдарч байна

Оросын хүн амын тал хувь нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд амьдарч байна. Газар хөдөлсөн нөхцөлд амьдарч буй орон сууц нь нурах магадлал өндөр байхад Холбооны Засгийн газрын зүгээс ч, бүс нутгуудийн удирдлагын зүгээс ч урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахгүй байна хэмээн ОХУ-ын Аудитын ерөнхий газрын ээлжит тайланд дурдсан байна.

“2018 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар Оросын хүн амын 80,2 хувь нь газар хөдлөлийн эрсдэлтэй бүсэд, түүнээс 46,7 хувь нь буюу 68,6 сая хүн өндөр эрсдэлтэй газарт амьдарч байна” хэмээн тайланд онцолжээ. Өндөр эрсдэлтэй бүс нутгууд бол Хойд Кавказ, Уралын төв хэсэг, Поволжье, Кольскийн хойг, өмнөд Якут, Татарстан, Башкир, Чечень юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж