Жолоочийн жолоодлогын ур чадварын үнэлгээний системийг 2021 оноос ОХУ-д нэвтрүүлэхээр зорьж байна. Энэ систем нь даатгалын байгууллагуудад ихээхэн хэрэгтэй байгаа юм. Үнэлгээний систем тээврийн хэрэгсэл болон жолоочийн жолоодлогын ур чадварыг тодорхойлох бөгөөд энэ тодорхойлолт нь уг тээврийн хэрэгсэл, мөн жолооч эрсдэлтэй ангилалд орох эсэхийг мэдэхэд хялбар байх болно хэмээн Үндэсний технологийн санаачилгын “Автонет” групп РИА Новости-д мэдээллээ.
Үнэлгээг ОХУ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ерөнхий төвийн дата мэдээлэл, замын хөдөлгөөний ухаалаг системийн мэдээллүүдэд үндэслэн гаргах ажээ. Замын хөдөлгөөний зөрчил, осол, аврах албаны мэдээлэл, машины оношилгооны төвүүдийн мэдээлэл гээд бүхий л мэдээллийг боловсруулан гаргах юм. Үнэлгээний системд зориулан "Автодата" платформыг бий болгохоор төлөвлөж байна.
“Жолооч бүр өөрийн гэсэн жолоодлогын онцлогтой байдаг. 60 милийн хурдаас доош хурдтай явах замд 80 хүргэж давхих жолооч нар ч цөөнгүй. Үнэлгээний систем нь жолооч болгоны онцлог мэдээллийг гаргах чадвартай байх бөгөөд энэ нь дааьгалын компаниудын ажлыг ихээхэн хөнгөвчилнө” хэмээн "Автонет" группын тэргүүн Ярослав Федосеев ярьсан байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ