Дэлхийн хамгийн том нисэх онгоц үйлдвэрлэгч “ The Boeing” компанийн “Boeing 737 Max” загварын нисэх онгоцноос дахин доголдол илрүүлсэн талаар тус улсын Иргэний нисэхийн удирдах газраас /FAA/ мэдээлжээ. Гэхдээ туршилтын үеэр доголдол илрүүлсэн гэхээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл хараахан өгөөгүй байна.
“The Boeing” компанийн хамгийн өндөр борлуулалттай “ Boeing 737 Max” загварын онгоц хагас жилийн дотор хоёр ч удаа осолдон 350 орчим хүний амийг авч одсон билээ. Үүнтэй холбогдуулан тус загварын онгоцонд ямар нэгэн техникийн асуудал байна гэж үзээд нислэгийг дэлхий даяар зогсоогоод байгаа ба одоогоор тус онгоцны программыг шинэчлэх ажил үргэлжилж байна.
Эх сурвалж:BBC
Холбоотой мэдээ