Ес хоногийн өмнө Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг Берлинд угтан авах ёслолын арга хэмжээний үеэр бие нь тавгүйрхэж, дагжтал чичирч байсан Меркель дахин бэрхшээлтэй тулгарчээ. ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайерын хүлээн авалтын арга хэмжээнд оролцож байхдаа тэрбээр дахин дагжтал чичирсэн байна.
Чичирч салганаж буй гараа тогтоож ядан байгаа түүнд аягатай ус авчирч өгсөн ч уухаас татгалзжээ. Энэ явдал Меркелийг “Их 20”-ын бүлгийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтад оролцохоор Японы Осака хотыг зорихоос өмнө тохиосон аж.
Штайнмайерыг ярьж байх үед канцлерын хөл чичирч, гар нь салганаж байсан бөгөөд энэ байдал хоёр минут орчим хугацаанд үргэлжилжээ.
Германы сайд нарын танхимаас дээрх арга хэмжээний дараа “Меркелийн биеийн байдал сайн, удахгүй “Их 20”-ийн уулзалтад оролцохоор Япон руу нисэх гэж байна” хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: Bild
Зочин 2019-06-27 202.9.45.102
Сарангэрлийн тэмбүү ш дээ
Зочин 2019-06-27 202.55.188.37
паркинсоны шинж тэмдэг, манай шуналт өвөө гишүүд шиг эрх мэдлээс зуурсан байдалтай
Зочин 2019-06-27 49.0.213.20
Саажилт үүсч байгаа нь тэр, удахгүй унадаг татдаг болно
Зочин 2019-06-27 139.28.216.198
Архины хордлогоос болоод Солонглс нисдэг ОюунЭрдэнэтэй харьцуулахад үнэхээр газар тэнгэр шиг зөрөөтэй хандлага харагдана
иргзн 2019-06-27 202.179.27.231
шаал тэнэг юм бичих юм очиж очиж МЭнхболдтой зүйрлээд энэ Канцлер эмэгтэй манай хэдийг аль ч талаараа дагуулахгүй Зүйрлэх ч юм биш жинхэнэ Улс төрч Хүн гэдэг ийм Хүнийг хэлнэ шүү Манай хэд шиг Эрх мэдэл Албан тушаалаа далимдуулж Идэж ууж Хулгай Луйвар хийхгүй шүү дээ Мөн ч их Ялгаа байна даа
ХУМХАА 2019-06-27 202.179.25.36
ХУМХАА ШД
Зочин 2019-06-27 202.131.227.178
ширээнээсээ энхболд шиг зууралдсаар байгаа юм уу?
Зочин 2019-06-27 202.21.109.112
МЕРКЕЛЬ БОЛ ХИЙСЭН ЮМТАЙ