Шри Ланка улс 43 жилийн дараа цаазын ял гүйцэтгэнэ

Хуучирсан мэдээ: 2019.06.27-нд нийтлэгдсэн

Шри Ланка улс 43 жилийн дараа цаазын ял гүйцэтгэнэ

Шри Ланка улс 43 жилийн дараа цаазын ял гүйцэтгэнэ

Шри Ланка улсын Ерөнхийлөгч өчигдөр /2019.06.26/ хар тамхитай холбогдсон дөрвөн этгээдийг цаазаар авах тушаал гаргасан байна. Тус улс нь хамгийн сүүлд 43 жилийн өмнө буюу 1976 онд цаазын ял гүйцэтгэж байжээ. Саяхан тус улсын шоронд зандалчны хоёр орон тоо гарсан нь ийм учиртай байсан аж. Нийт 26 хүн уг ажлын байранд урьдчилсан байдлаар тэнцсэн бөгөөд тэднээс хоёрыг нь сонгохоор болсон байна.

Шри Ланкын Ерөнхийлөгч Сирисена нэгдүгээр сард Филиппинд айлчлахдаа тус улсын хар тамхины гэмт хэрэгтэй тэмцэж байгаа туршлагыг “маш сайн үлгэр жишээ болж байна” хэмээн магтаж байжээ.

Шри Ланка улсын хувьд хар тамхины хэрэглээ нь гамшгийн хэмжээнд хүрч, 300 мянга орчим хүн хар тамхинд донтсон, тус улсын нийт 24,000 хоригдлын 60 хувь нь хар тамхитай холбоотой гэмт хэрэг үйлдсэнээр шоронд орсон байгаа юм байна. Шорон нь нийт 11 мянган хоригдлын хүчин чадалтай боловч сүүлийн жилүүдэд ийнхүү хар тамхитай холбоотой гэмт хэрэг өссөний улмаас ачааллаа дийлэхгүйд хүрээд байгаа аж.

Эх сурвалж: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж