"Салхитын орд, 7 шүүгч, 125 сая ам.долларын талаар УИХ-ын дарга мэдээлэл хийгээгүй" | News.MN

"Салхитын орд, 7 шүүгч, 125 сая ам.долларын талаар УИХ-ын дарга мэдээлэл хийгээгүй"

"Салхитын орд, 7 шүүгч, 125 сая ам.долларын талаар УИХ-ын дарга мэдээлэл хийгээгүй"

"Салхитын орд, 7 шүүгч, 125 сая ам.долларын талаар УИХ-ын дарга мэдээлэл хийгээгүй"

Салхитын мөнгөний ордтой холбоотойгоор 7 шүүгч 125 сая ам.долларын авлига авсан нь батлагдсан гэж УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн гэж зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэнд УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар тайлбар, няцаалт хийж байна.

ТАЙЛБАР, НЯЦААЛТ

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж, иргэдийн санаа бодлыг сонсох ажлыг УИХ-ын гишүүд тойрогтоо зохион байгуулж байна. Уулзалтад оролцсон иргэдийн дийлэнх олонхи нь өөрчлөлтийг хугацаа алдаж, хойшлуулалгүй хийх нь зөв гэж дэмжиж байна. 

УИХ-ын дарга Г.Занданшатар ч ийм уулзалтуудыг хийж байгаа билээ. 

Энэ үеэр төрд хариуцлагын тогтолцоо бүрдүүлэх, засаглалын институцүүдийн харилцан хяналт-тэнцэл, төрийн тогтвортой байдлыг хангах талаар голлон тайлбарласан. Түүн дотроо УИХ-ын гишүүдийн хариуцлагыг сайжруулах, шүүх эрх мэдлийн байгууллагад шударга ёсыг бэхжүүлэх, хараат бус байдлыг хангах чиглэлээр асуултад хариулах үеэрээ онцолж ярьсан юм. 

Иргэдээс шүүх байгууллагыг шинэчлэх, шүүгчийн ёс зүйг зөрчсөн этгээдүүдэд хатуу хариуцлага тооцдог болох, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татдаг байх талаарх асуудлыг олонтаа хөндөж байгааг тэрбээр хэлж, эдгээр саналыг дэмжиж байгаа талаарх байр сууриа илэрхийлсэн. 

Түүнээс Салхитын мөнгөний ордыг хууль бусаар өмчлөх гэсэн этгээдүүдээс 7 шүүгч 125 сая ам.долларын авлига авсан тухай яриагүй болно.

Ийнхүү зориуд санаатайгаар гуйвуулсан мэдээлэл тарааж байгаад харамсаж, албан ёсны няцаалт хийж байна.

Шүүхээр эцэслэн тогтоогоогүй байхад хэнийг ч гэмтэн, буруутан гэж үзэх ёсгүй билээ.   

Эх сурвалж: PARLIAMENT.MN

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-06-27 103.111.68.3

ЭНЭ ТЭНЭГ ЯРИСАН ЯРИАГҮЙ ГЭЭД БАЙХЫГ БОДОХОД, ЭНЭ ХЭРЭГ БОЛСОН НЬ ҮНЭН Л ЮМ БАЙНА.

Avatar

Иргэн 2019-06-27 66.181.182.186

Болд, Оюунэрдэнэ, Батзандан нарын попуудын явуулга юм уу?????

Avatar

уншигч 2019-06-27 202.131.229.146

Тийм байлгүй дээ.

Avatar

Зочин 2019-06-27 182.160.39.40

zandan galzuu humuus dundaa gaaguu galzuu yum shig bga yumdaa

Avatar

zochin 2019-06-27 64.119.21.36

Ene ulsiin ikh khurliin dargantsar ni khelsen yarisanaa meddej baigaamuudaa, galzuu khunii udriin temdeglel shig l yum yarij yavakh yum baina shuu dee

Avatar

Зочин 2019-06-27 49.0.213.229

7 шүүгч хятадуупаас нийт 125 сая доллар авилгалд авсан нь үнэн, хэдэн сарын өмнө энэнээс болоод хүн алагдсан байгаа

Avatar

Зочин 2019-06-27 103.229.121.10

Чи яаж мэдэж байгаа юм, өөрөө өгсөн юм уу? байлцсан юм уу? зуучилсан уу. Тийм биш бол нотлогдоогүй юмаар худлаа цуурхал санаатайгаар тараахаа больвол таарна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж