ВВС телевизийн зохион байгуулдаг “Кардиффын дуу хоолой” опера дуучдын тэмцээн болжээ. Уг тэмцээнийг “Уэльсийн үндэсний оркестра” зохион байгуулдаг. Анх 1983 онд Уэльсийн Карфифф хотноо зохион байгуулж байжээ. Улс орноо төлөөлөн нэг дуучин оролцдог. Тэмцээний шилдэг зургадугаар сарын 21-ны өдөр буюу өнөөдөр тодрох юм.
Энэхүү тэмцээнд Монгол улсыг төлөөлөн МУГЖ, дуучин Э.Амартүвшин оролцож буй юм. Тэрээр эцсийн шатанд шалгарч үлдсэн бөгөөд өнөөдөр орой тэмцээний ялагч болох эсэх нь шийдэгдэх юм. Э.Амартүвшин нь БНХАУ-ын Бээжин хотноо болж байсан Пласидо Домингогийн нэрэмжит дуурийн залуу дуучдын олон улсын уралдаанд тэргүүн байрт шалгарч байсан юм. Баттай бус эх сурвалжаар Э.Амартүвшин түрүүлэх нь тодорхой болсон гэсэн мэдээлэл байна.