Өмнөд Солонгост титэм вирусын халдвартай хүний тоо 169 болж, 25 өвчтөн нас баржээ. Хамгийн сүүлд титэм вирусын халдвартай 63 настай эрэгтэй өчигдөр /VI.20/ нас барсан байна. Тэрээр чихрийн шижин, зүрхний өвчтэй байжээ. Өмнөд Солонгост титэм вирусын халдвартай хүмүүсийн нас баралтын 90 хувь нь ужиг, хүнд өвчтэй байгаа юм.
Харин титэм вирусын халдвар авсан байж магадгүй хэмээн сэжиглэн хөл хорьсон хүний тоо өдрөөс өдөрт буурсаар байна. Энэ зургадугаар сар гарсаар 14 хоногийн дотор өвчний шинж тэмдэг илрээгүй нийт 8800 хүнийг тусгаарлалтаас гаргажээ. Одоогийн байдлаар 4035 хүн хяналтанд байгаа аж.
Үүний зэрэгцээ титэм вирусын халдвараас 43 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Өмнөд Солонгост халдварт өвчин гарснаар тус улсыг зорих жуулчдын тоо огцом буурсан юм. Өнгөрсөн тавдугаар сараас хойш 100 мянга гаруй жуулчин Өмнөд Солонгосыг зорих аялалаа цуцалсан байна.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Yonhap