“Акуа”-гийн Ука ноолуураар усны хувцас урлажээ

Хуучирсан мэдээ: 2019.06.27-нд нийтлэгдсэн

“Акуа”-гийн Ука ноолуураар усны хувцас урлажээ

“Акуа”-гийн Ука ноолуураар усны хувцас урлажээ

“Акуа” фитнесийн Ука буюу Б.Уянга өөрийн дотуур хувцасны брэндтэй. Тэрбээр охиныхоо нэрээр дотуур хувцасны “Алтжин фэшн” брэндээ нэрлэсэн бөгөөд өвлүүлэх хүсэлтэй явдгаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байдаг.

“Усны гүнж” хэмээн олонд танигдсан Ука энэ жилийн усны хувцасны шоугаа зургадугаар сарын 30-нд “Highland Park Mongolia”-т хийх гэж байна. Түүний загварын шоуны дизайнераар Монголын нэртэй дизайнер Ариунаа Сури ажиллаж байгаа гэнэ. Тэгвэл энэ жил өөрийн брэндийн шоугаараа монгол ноолуураар усны хувцас хэрхэн урласнаа танилцууулах нь ээ.

Монгол ноолуурыг металл утастай хольж анх удаа сүлжмэлийн шинэ технологиор ноолууран усны хувцас үйлдвэрлэсэн байна. Өөрийн хувцасны загварын шоугаа 2017, 2018 онд амжилттай зохион байгуулж байсан түүний шоуг энэ удаа 100 хүн л очиж сонирхох боломжтой гэнэ.

А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж