МҮОХ-ноос өнөөдөр "Олон улсын олимпийн өдөр"-ийг угтан хүүхдийн унадаг дугуй, ролик тэшүүрийн уралдаан зохион байгууллаа. Төв цэнгэлдэх хүрээлэнд болсон уралдаанд 3-6 настай бяцхан дугуйчин, тэшүүрчдээс эхлээд залуучуудын шигшээ багийнхан өрсөлдөв. Олимпийн баярт МҮОХ-ны ерөнхийлөгч, доктор Д.Загдсүрэн тэргүүтэй олимпийн зүтгэлтнүүд, олимпийн их наадамд оролцогчид, спорт холбоодын зочид, түншүүд хүрэлцэн ирж, оролцлоо.
Дашрамд мэдээлэхэд, энэ жил Монгол Улс, Олон улсын олимпийн хороо /ОУОХ/-ны бүрэн эрхт гишүүн болсны түүхт 53 жилийн ой тохиож буй.
Монголын үндэсний олимпийн хорооны үе үеийн зүтгэлтнүүдэд, Монгол Улсынхаа нэрийг олимпийн тэнгэрт мандуулсан олимпийн медальтнууддаа баярын мэнд хүргэе.
Б.ЭНХ