Эдийн засгийн уналт гурван улирал дараална

Хуучирсан мэдээ: 2015.06.20-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн уналт гурван улирал дараална

 

Оросын эдийн засгийн уналт 2015 оны гурван улирал дараалан үргэлжилнэ гэж Эдийн засгийн хөгжлийн яамны тэргүүн Алексей Улюкаев мэдэгджээ.

 

"Эхний улиралд дотоодын нийт бүтээгдэхүүн 2,3 хувиар буурсан байв. Хоёрдугаар улиралд тэр үзүүлэлт 3,5–4 хувийн уналтыг харуулна.  Гуравдугаар улирал ч мөн тийм төвшинд байх болов уу. Харин дөрөвдүгээр улиралд байдал  аажмар сайжирч байгааг бид харна. Уналт хоёр хувь болно» хэмээн сайд хэлжээ.

 

2015 оны эцэст улсын төсвийн алдагдал ДНБ-ний 2,5 хувьтай тэнцэнэ гэж сайд өмнө нь хэлж байсан юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж