Онцгой байдлын албыг олон нийтэд сурталчлав

Хуучирсан мэдээ: 2015.06.20-нд нийтлэгдсэн

Онцгой байдлын албыг олон нийтэд сурталчлав

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын үүсч байгуулагдсаны 11 жилийн ойд зориулсан Онцгой байдлын алба сурталчлах өдөрлөг,  Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газраас хамтран хэрэгжүүлсэн “Улаанбаатар хотын Гал унтраах арга барилыг дэмжих” төслийн хаалтын ажиллагаа өнөөдөр Чингисийн талбайд боллоо.

Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг даргын орлогч н.Энхцэнгэл, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайхан, Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх, дэд тэргүүн Кикүчи Минорү, Япон Улсын Дотоод хэргийн яам, Ард иргэдийг хамгаалах хэлтсийн зөвлөх Курокава Цүёоши,  Жайка Монгол Улс дах төлөөлөгчийн газрын дарга ноён Сато Мүцүми, Япон улсын Саппоро хотын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, ноён Сато Тамоцу, Саппоро хотын Гал унтрах ангийн дарга Ямазаки Хидеки нарын хүндэт зочид оролцлоо.

Онцгой байдлын алба сурталчлах өдөрлөг, Улаанбаатар хотын Гал унтраах арга барилыг дэмжих” төслийн хаалтын ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Аврах тусгай ангийн нийт бие бүрэлдэхүүн оролцлоо.  

Онцгой байдлын ерөнхий газар

Монгол улсын хэмжээнд 2015 оны эхний 6 сарын байдлаар нийт 2970 удаа аюулт үзэгдэл, осол тохиолдсоноос Онцгой байдлын албаны албан хаагчид 754 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 16,8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.

Онцгой байдлын алба гамшгаас хамгаалах үйл ажиллаганы эрхзүйн орчныг боловсронгуй болгох, гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулахад олон нийтийн оролцоог идэвхижүүлэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчдын сахилга бат, ёс зүй, хариуцлага, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж, хүч хэрэгслийн бэлэн байдал чадавхийг бэхжүүлэх чиглэлээр 2015 оны зорилтоо тодорхойлон ажиллаж байна.

Нийслэлийн Онцгой байдлын газар

Нийслэлийн  Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн 2015 оны  эхний 6 сарын байдлаар  аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын нийт 2050 удаагийн  дуудлагаар ажиллаж, болзошгүй гамшгийн аюулаас 415 иргэний эрүүл мэнд, амь нас, төр, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн 4,4  тэрбум  төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан амжилтаар ойгоо угтаж байна.

Мөн Монгол Улсын анхны мэргэшсэн гал унтраах анги болох НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн “Алтан гадас одонт” Аврах гал унтраах 10 дугаар анги түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэж байна.

Аврах тусгай анги

ОБЕГ-ын харьяа хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит Цэргийн гавьяаны Улаан тугийн одонт Аврах тусгай анги нь Агаарын ажиллагааны салбар, Эрэн хайх аврах салбар, Тусгай чиг үүргийн салбар, хөгжмийн болон тээвэр, холбооны тусгай бүлэгтэй. Нийт 220 гаруй албан хаагчидтайгаар хүн ардыг гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах үүргээ  нэр төртэй гүйцэтгэж байна.

Хөгжмийн тусгай бүлэг

ОБЕГ-ын харьяа Аврах  тусгай ангийн хөгжмийн тусгай бүлэг байгуулагдаад 10 жилийн ойгоо саяхан тэмдэглэсэн. Хөгжмийн тусгай бүлэг нь онцгой байдлын албаны        хэмжээнд зохиогддог ёслол, хүндэтгэл, спорт, соёл урлагийн арга хэмжээнд тогтмол оролцож,   2 удирдаач, 14 хөгжимчинтэйгээр үүргээ амжилттай биелүүлэн ажиллаж байна.

Улаанбаатар хотын Гал унтраах арга барилыг дэмжих төсөл амжилттай хэрэгжлээ

Алба сурталчлах өдөрлөгийн үеэр аврах ажиллагааны багаж, гал унтраах зориулалтын автомашиныг дэлгэн үзүүлж албаны үйл ажиллагааг иргэдэд сурталчлан ажиллалаа. Мөн “Улаанбаатар хотын Гал унтраах арга барилыг дэмжих” төслийн хүрээнд Япон Улсын Саппоро хотын Галын газарт сургалтанд хамрагдсан албан хаагчид гал унтраах болон өндөр барилгаас аврах ажиллагаа явуулах үзүүлэх тоглолтуудыг сонирхуулсан.

Энэ үеэр Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газраас хамтран хэрэгжүүлж “Жайка” олон улсын байгууллагын санхүүжилтээр “Улаанбаатар хотын Гал унтраах арга барилыг дэмжих төслийг” Монгол Улсад амжилттай хэрэгжүүлсэн Япон улсын Саппоро хотын Гал түймэртэй тэмцэх газрын хамт олонд талархал илэрхийлж хүндэтгэлийн “Өргөмжлөл”-ийг ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуян, Япон улсын Саппоро хотын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, ноён Сато Тамоцуд гардуулсан юм.

Уг төслийн хүрээнд Улаанбаатар хотын Аврах, гал унтраах ангиудын автомашин багж, техник хэрэгслийн парк шинэчлэл 100 хувь шинэчлэгдсэн юм.

Гимнастикийн тоглолтод Онцгой байдлын албаны 200 гаруй албан хаагч оролцов

Мөн Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчдын үзүүлсэн гимнастикийн үзүүлэх тоглолт иргэдийн сонирхлыг ихэд татаж байлаа.

Албан хаагчдын бие бялдарыг хөгжүүлэх зорилгоор ОБЕГ-ын даргын 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/93 дугаар тушаалаар Онцгой байдлын албаны албан хаагчдын нэгдсэн дасгал сургуулилтыг 2015 оны 03 дугаар сараас эхлэн бэлтгэсэн байна.

Гимнастикийн үзүүлэх тоглолтод НОБГ, Аврах тусгай ангийн нийт 200 гаруй албан хаагч оролцсон юм.  

Д.ЦЭЭНЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж