Оросуудын бодит цалингийн хэмжээ 10 хувиар уналаа гэж Петербургийн олон улсын эдийн засгийн чуулгын хүрээнд Сбербанкны зохион байгуулсан өглөөний хоолон дээр Алексей Кудрин мэдэгдсэн байна. “Орос хүмүүсийн бодит цалин 10 хувиар унаж, бодит орлого нь өнөөгийн байдлаар 4–5 хувиар буурлаа. Энэ нь амьдралын төвшний хувьд ноцтой үзэгдэл” гэж Кудрин тэмдэглэжээ.
Үүний өмнө Оросын статистикийн алба оросудын мөнгөний орлого тавдугаар сард жилийн дүнгээр 6,4 хувиар буурсан гэв. Оны эхний таван сард бодит орлогын бууралт гурван хувьд хүрчээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР