ЦУОШГ: Ихэнх нутгаар бороо орж, сэрүүснэ

Хуучирсан мэдээ: 2019.06.27-нд нийтлэгдсэн

ЦУОШГ: Ихэнх нутгаар бороо орж, сэрүүснэ

ЦУОШГ: Ихэнх нутгаар бороо орж, сэрүүснэ

Цаг уурын байгууллагаас мэдээлснээр энэ сарын 26-ны өдрөөс ирэх сарын 1-н хүртэл ихэнх нутгаар сэрүүсч, түр зуурын бороотой байх талаар мэдээллээ. Ингээд ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөвийг  хүргэе.


БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: 29, 30-нд нутгийн хойд хэсгээр, 27, 28-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур хугацааны эхэнд сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 9-14 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. Хугацааны дунд үеэс дулаарна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: 29, 30-нд зарим газраар, 27, 28-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур хугацааны дунд үеэс сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: 30-нд зарим газраар, 27-нд нутгийн хойд хэсгээр, 28, 29-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур хугацааны дунд үеэс сэрүүсч шөнөдөө 9-14 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: 27, 28-нд нутгийн хойд хэсгээр,  29, 30-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур хугацааны дунд үед сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

Харин Улаанбаатар хотод ойрын өдрүүдэд багавтар үүлтэй, түр зуурын бороо орох юм байна.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж