Монгол Улсын Хөгжлийн банк нь өнгөрсөн онд нийт 700 гаруй сая ам.долларын хөрөнгийг гадаад зах зээл дээрээс амжилттай босгосон билээ. Харин 2015 он гарснаар анхны томоохон хэлэлцээрийг Оросын Холбооны Улсын ВТБКапиталтай хийж эцсийн тохиролцоонд хүрчээ. Өнгөрөгч дөрөвдүгээр сард ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүн импортлогч Монгол Улсын аж ахуйн нэгжүүдэдзориулан 1.3 тэрбум ам.долларын санхүүжилт авахзээлийн ерөнхий нөхцөлийг тохиролцох баримт бичигт Монгол Улсын Хөгжлийн банк, ОХУ-ын ВТБКапиталтай үзэглэн баталгаажуулаад байсан юм. Уг зээлийн шугам нь 36 сарын хугацаатай байх бөгөөд нийт 1.3 тэрбум ам.доллар хүртэлх хэмжээтэй байх юм.
Харин энэ удаа ОХУ-ын Санкт-Петербург хотноо болсон Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр уг санхүүжилтийн гэрээний хүү болон хугацааг эцсийн байдлаар тохирч, гэрээг үзэглэхэд бэлэн болжээ. Уг санхүүжилтийн эхний шат болох 300 сая ам доллар энэ оны долдугаар сард орж ирэх юм байна.
Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн хугацаа дуусч байгаа энэ нөхцөлд дээрх хэлэлцээр нь манай улсын хувьд ихээхэн ач холбогдолтой хэлцэл болж байна хэмээн мэргэжилтнүүд онцолж байна. Дээрх санхүүжилтийн гэрээг амжилттай байгуулснаар манай улсын эдийн засагт олон талын эерэг үр дүн гарна хэмээн тооцоолж байна.
Тухайлбал, шатахуун импортлогч нарт тогтвортой санхүүжилтийн эх үүсвэр бий болгож, улмаар сар бүр нефтийн бүтээгдэхүүний төлбөрт зориулан гадагшлах валютын урсгалын хугацааг сунгана. Цаашилбал, санхүүжилт авсан хугацаанд Монгол Улсын валютын албан нөөц нэмэгдэх бөгөөд шатахууны жижиглэнгийн үнийн хэлбэлзлийг багасгах, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийүнийн тогтвортой байдлыг хангахад голлон нөлөө үзүүлэх юм.
О.САР