Ослын буулт хийсэн “АН-24” онгоцны нисгэгчид амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2019.06.27-нд нийтлэгдсэн

Ослын буулт хийсэн “АН-24” онгоцны нисгэгчид амиа алджээ

Ослын буулт хийсэн “АН-24” онгоцны нисгэгчид амиа алджээ

Буриадын өмнөд хэсэгт зорчигч тээврийн “АН-24” онгоц ослын буулт хийж, хоёр хүн амиа алдсан талаар Пүрэв гаригт тус улсын Төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Алексей Фишев мэдээлснийг ТАСС агентлаг уламжилжээ.

Хэвлэлийн нарийн бичгийн дарга "Нижнеангарскийн нисэх онгоцны буудалд зорчигч тээврийн онгоц ослын буулт хийж, хоёр нисгэгч амиа алдсан ч зорчигчид эсэн мэнд байна. Нийт 42 насанд хүрэгч, нэг хүүхдийг аварсан бөгөөд ослын улмаас долоон хүн бэртсэн" хэмээн мэдээлжээ.

Бүс нутгийн Онцгой байдлын албаны эх сурвалжийн мэдээлснээр, ослын буулт хийх үеэр нислэгийн багийн ахлагч, механикчийн хамт амиа алдсан байна.

"Ангара" агаарын тээврийн компанийн "Ан-24" онгоц Пүрэв гаригийн өглөө Улан-Үдээс Нижнеангарск чиглэлд нисчээ. Онгоц агаарт хөөрсний дараа нэг хөдөлгүүр нь ажиллаагүй тул онгоцны багийнхан буцаж газардахаар шийдсэн байна.

Фишевийн мэдээлснээр, урьдчилсан байдлаар, онгоц нисэх буух зурваас 100 метрийн зайд цэвэрлэх байгууламжийн барилга мөргөсний улмаас осолдсон гэсэн дүгнэлт гарчээ. Ослын газарт галын албаныхан ажиллаж буй аж.

Буриадын Ерөнхийлөгч Алексей Цыденов нөхцөл байдлыг хяналтдаа авч, бүх хүнд шаардлагатай тусламж үзүүлэхийг үүрэгдсэн талаар хэвлэлийн төлөөлөгч нэмж хэлжээ.

Хамгийн сүүлийн мэдээллээр,  онгоц ослын буулт хийх үеэр бэртэж гэмтэгсдийн тоо 22 болж нэмэгдсэн байна. Тэднээс 15-д нь амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлсэн бол долоон хүнийг хэвтүүлэн эмчилж байгаа талаар агентлагийн ажилтан мэдээлжээ. Тус онгоцонд нислэгийн багийн дөрвөн гишүүнтэй нийлээд 46 хүн байсан аж.

Эх сурвалж: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж