Томуугийн олон талын үйлчилгээтэй вакциныг бүтээв

Хуучирсан мэдээ: 2010.07.21-нд нийтлэгдсэн

Томуугийн олон талын үйлчилгээтэй вакциныг бүтээв

Америкийн эрдэмтэд томуугийн эсрэг олон талын үйлчилгээтэй вакцин бүтээн амьтан дээр амжилттай туршжээ. АНУ-ын Харшил ба халдварт өвчний үндэсний институтын (National Institute of Allergy and Infectious Diseases)  Гари Набелын (Gary J. Nabel) удирдсан мэргэжилтнүүдийн хэсгийн энэ ажлын тайланг Science сэтгүүлд нийтэлсэн байна.
Набелийн ажлын хэсэг туршилтын явцад олон талын үйлчилгээтэй вакциныг хулга, өмхий хүрэн, бич дээр хийж судалжээ. ДНК-т үндэслэн бүтээсэн уг вакцин томуугийн вирусийг уурагын гадаргад үйлчилдэг. Амьтдыг тарьсны дараа тэдэнд 2006-2007 оны вирусуудын нэмэлт тарилга хийсэн гэнэ.
ДНК-т үндэслэн бүтээсэн вакцин амьтдыг Н1 томуугийн янз бүрийн хугацааны вирусаас хамгаалж чаджээ.  Эдгээр вируст H5N1 гэх шувууны томуу ч хамаарсан байв. Дахиад гурван долоо хоногийн дараа тэр амьтдыг 1934 оны томуугийн вирусаар тарьжээ. Хоёр вирусаар тариулсан хулгануудын 80 хувь нь амьд үлдсэн байлаа. Гэтэл завхан ганц вакцин хийлгэсэн бүх хулганууд үхсэн байв. Шинэ вакцины клиникийн туршилтыг 3-5 жилийн дотор хийхээр төлөвлөжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж