Н.Золжаргалд холбоотой хэргийг удахгүй шүүхэд шилжүүлнэ гэв

Хуучирсан мэдээ: 2019.06.27-нд нийтлэгдсэн

Н.Золжаргалд холбоотой хэргийг удахгүй шүүхэд шилжүүлнэ гэв

Н.Золжаргалд холбоотой хэргийг удахгүй шүүхэд шилжүүлнэ гэв

Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг Авлигатай тэмцэх газраас олон жил дамнан шалгаж буй. Тэгвэл тус газраас Н.Золжаргалд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж буй талаар  мэдээлэв.

АТГ-аас Н.Золжаргалд холбогдох гурван багц хэргийг шалгаж байгаа хэмээн 2019 оны гуравдугаар сард мэдэгдсэн. Ингэхдээ тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, эрхэлсэн комиссар Ч.Жаргалбаатар “Н.Золжаргал холбоотой гурван багц асуудлыг шалгаж байна. Нэгдүгээрт, банкуудад тогтоосноос бага хүүтэйгээр зээл өгсөн үйлдэлд нь Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахаар хэлэлцэж байгаа. Хоёрдугаарт, Австри улс руу их хэмжээний мөнгө шилжүүлж, орон сууц худалдаж авсан асуудал бий. Гуравдугаарт, хэлцэлтэй холбоотой асуудал. Ийм гурван хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийж байна. Хэргийг энэ оны хоёрдугаар улиралд багтаан шийдвэрлэхээр ажиллаж байна” хэмээн мэдээлж байсан билээ.

Үүнээс гадна АТГ-аас  Оюутолгойн гэрээ байгуулах үйл явцад албан тушаалтан албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргийг шүүхэд шилжүүлэхэд бэлэн болсон юм байна.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж