МУИС, Варшавын Их сургууль хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав

Хуучирсан мэдээ: 2019.06.27-нд нийтлэгдсэн

МУИС, Варшавын Их сургууль хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав

2019 оны 6 дугаар сарын 15-18-нд МУИС-ийн захирал, профессор Я.Төмөрбаатар, ШУС-ийн ХУС-ын ЕСТ-ийн эрхлэгч С.Булгантамир нар БНПУ-ын Варшавын Их сургуулийн зохион байгуулсан “Хүчний тоглолт уу эсвэл харилцан хамаарал уу? Дэлхийн болон бүс нутгийн түвшинд Евро-Азийн харилцаанд учирч буй бэрхшээл” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд урилгаар оролцов. Уг хуралд Польшийн Шинжлэх ухааны академи, Варшавын болон бусад их, дээд сургуулийн судлаач, эрдэмтэд, БНПУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд ноён Др. Кшиштоф Бойко,  БНХАУ-ын Сичуан, Ренмин, Бельгийн Брюсселийн Их сургуулийн судлаачид оролцож илтгэл хэлэлцүүлсэн юм.

Хурлын үеэр МУИС, Варшавын Их сургууль хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав. Хамтын ажиллагааны гэрээнд багш, оюутан солилцоо, эрдэм шинжилгээний хурал, семинар хамтран зохион байгуулах, хамтарсан судалгааны төсөл, сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх, хэл, соёлын чиглэлээр хамтран ажиллах зэрэг үйл ажиллагааг тусгасан. Варшавын их сургууль монгол хэл, соёлыг судалж ирсэн баялаг туршлага, уламжлалтай, иймээс монгол, манж, төвд судлалыг онцгойлон анхаарч хөгжүүлж ирсэн.  МУИС-тай хэл, соёл, нийгэм, улс төр зэрэг олон чиглэлээр хамтран ажиллах, багш, оюутан солилцоо, хамтарсан эрдэм шинжилгээний хурал,  ном, бүтээл гаргах хүсэлтэй буйгаа илэрхийлэв. БНПУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд ноён Др. Кшиштоф Бойко-гийн санаачилгаар Монгол Улс, БНПУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан 2020 оны 4 дүгээр сард МУИС-тай хамтран эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах саналыг ярилцав.

Варшавын Их сургуулийн Дорно дахин судлалын Факультетийн Монгол судлалын төвтэй хамтран Монгол хэл, соёлыг судлах салбарын сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагааг дэмжихэд, нөгөөтэйгүүр ШУС-ийн ХУС-ын Европ судлалын тэнхимд харьяалагдах Польш хэл, соёл судлалын салбарыг МУИС-ийн зүгээс тухай бүрд дэмжиж ирснийг тэмдэглээд цаашид их сургууль хоорондын хамтын ажиллагааны хүрээнд оюутан солилцоо, эрдэм шинжилгээний бүтээл гаргах бололцоо буйг дурдлаа. Түүнчлэн Монгол Улс, БНПУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан эрдэм шинжилгээний хурал хамтран  МУИС дээр зохион байгуулахад бэлэн буйгаа илэрхийллээ.

Варшавын их сургууль 1816 онд байгуулагдсан бөгөөд 21 факультет, 30 хүрээлэн, бакалавр, магистрын 100 гаруй хөтөлбөртэй, 3 кампус, 184 барилга байгууламжтай улсынхаа тэргүүлэх сургууль юм. Бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 15 гаруй компани ажилладаг. QS-д хөгжиж буй Европ, Азийн эрэмбээр 6-д жагссан. 2019 онд Лондонд төвтэй QS (Quacquarelli Symonds) байгууллагын судалгаагаар дэлхийн шилдэг 400 (349) их сургуулийн тоонд багтжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж