Төгсөгчдийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалт амжилттай боллоо

Хуучирсан мэдээ: 2019.06.27-нд нийтлэгдсэн

Төгсөгчдийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалт амжилттай боллоо

Төгсөгчдийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалт амжилттай боллоо

Жил бүрийн 6 дугаар сард анагаахын боловсрол олгодог их дээд сургуулийн төгсөгчид Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн буюу Лицензийн шалгалтаа өгч эмч, эмнэлгийн мэргэжилтнээр ажиллах эрхээ авдаг.

2018 – 2019 оны хичээлийн жилд анагаах ухааны боловсрол олгох  12 их, дээд сургуулийг  11   чиглэлээр  нийт  2997 оюутан суралцан төгсөж, төгсөгчдийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтыг Эрүүл мэндийн хөгжлийн төв 2019 оны 6 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд Улаанбаатар хот, Дархан-Уул аймаг, Говь-Алтай аймаг, Дорноговь аймагт  зохион байгуулж дууслаа.

Шалгалтанд 2728 төгсөгч  орсноос 2486 хүн шалгалтад тэнцэж амжилт 91.1 хувь байна.

Зөвшөөрлийн шалгалтын комисст Эрүүл мэндийн яамны дэргэдэх мэргэжлийн салбар зөвлөл, нийгэмлэг холбоод, анагаах ухааны боловсрол олгох их дээд сургуулуудийн Сургалтын албад, ЭМХТ-ийн албадын дарга,  мэргэжилтнүүд зэрэг тал бүрийн төлөөллийг оролцууллаа.

Зөвшөөрлийн шалгалтыг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Ач анагаах ухааны их сургууль, Этүгэн их сургууль, Энэрэл их сургууль, АШУҮИС-ийн  Говь-Алтай аймаг дахь салбар сургууль,  Дорноговь аймаг дахь  салбар сургууль,  Дархан-уул аймаг дахь салбар сургуулийн нийт 40 танхимд   зэрэг зохион байгуулсан.

Шалгалтын сорилын санг Жишиг сорил нэртэйгээр  ЭМХТ-ийн сайт дээр байршуулж эхлэснээс  гадна бүх сорилыг ЭМЯ-ны дэргэдэх мэргэжлийн салбар зөвлөлүүдээр хянуулан, дүгнэлт гаргуулдаг болсон тул шалгалтанд алдаатай,  буруу сорил ашиглагдах асуудлыг шйидвэрлэж чадсан юм. Энэхүү үйл ажиллагааны үрээр оюутнуудад тулгарч байсан  сорилын ном хайх,  худалдан авах зэрэг санхүүгийн дарамтыг үгүй хийн, шалгалтын сорилуудын тодорхойгүй байдлыг халсан.

Зөвшөөрлийн шалгалт зохион байгуулах, шалгалтанд бэлтгэх үйл ажиллагааг төгсөгчдөд аль болох ээлтэйгээр шинэ техник технологийг ашиглан зохион байгуулахаар ажиллаж байна. Энэ жилийн хувьд өөрөө өөрийгөө шалгах боломжтой “Цахим сорил” аппликэйшнийг нэвтрүүлэн шалгуулагч яг шалгалт өгч байгаа зарчмаар өөрийгөө сорих, шалгалтандаа бэлдэх боломжийг бүрдүүлж өгснөөрөө онцлогтой боллоо. Энэхүү аппликэйшнд шалгалтанд ирэх бүх сорилууд буюу 7950 сорил багтсан бөгөөд Шалгалт өгөх гэсэн сонголтыг хийхэд шалгалтанд ирэх магадлалтай 100 сорил гарч ирнэ. Эдгээр сорилуудыг шалгуулагч маань яг шалгалт авах хугацаанд бөглөх юм. Улмаар сорилуудыг бөглөж дуусаад Дуусгах гэсэн товчийг дарахад тухайн шалгалтын үнэлгээ гарч ирнэ. Ингэснээр шалгуулагч маань ямархуу түвшинд байгаагаа мэдэх юм.  Мөн өөрийн хийсэн шалгалтын ажлын аль сорил дээр алдсан байгаагаа эргэн харах боломжтой. Энэ аппликэйшнаар шалгуулагч маань хэдэн ч удаа шалгалт өгч өөрийгөө сорин, мэдлэгээ шалгаж болно. Энэ шалгалтын хугацаанд давхардсан тоогоор 8654 хүн энэхүү аппликэйшнд хандаж  шалгалтандаа бэлдсэн байна.

Энэ аппликэйшнаа улам сайжруулан зөвхөн төгсөгчид төдийгүй Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалт өгөхөөр бэлдэж буй бүх хүмүүс ашиглах боломжтойгоор нэвтрүүлэх гэж байна.

Шалгалтын дүнг төгсөгчдийг шалгалтаа өгч дууссан даруйд шалгалтын комиссын бүрэлдэхүүн болон оюутнууд, сургуулуудийн сургалтын алба, мэргэжлийн салбар зөвлөлүүдийн төлөөлөл хамтран скантрон машинаар  уншуулан, Realtime технологийг ашиглан  шууд автоматаар ЭМХТ-ийн сайт дээр байршуулсан. Өөрөөр хэлбэл ямар нэгэн хувь хүний оролцоогүйгээр дүн автоматаар гарсан тул шалгалтын үр дүнд эргэлзэх зүйлгүйгээр зохион байгуулсан байна.

Түүнчлэн шалгалтанд тэнцсэн төгсөгчдөд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл гартал сайт дээр тавигдсан дүнг ашиглан ажлын байранд очих боломжийг бүрдүүллээ.

Эх сурвалж: ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж