Монгол Улс-Энх тайванч орон

Хуучирсан мэдээ: 2015.06.20-нд нийтлэгдсэн

Монгол Улс-Энх тайванч орон

-ОХУ дайнч орны тоонд багтсан бөгөөд жагсаалтын 152-т бичигджээ-

 

 

Энх тайванч орнуудын жил тутмын Global Peace Index чансаанд Монгол 162 орноос 43-т нь бичигдлээ. Чансааг Эдийн засаг ба энх тайвны хүрээлэнгийн  сайтад нийтэлжээ.

 

Манай улстай зэрэгцээд Франц (45), Өмнөд Солонгос (42)-оос гадна  Индонези, Лаос, Латви, Литва, Серби, Болгар, АНЭ, Их Британи бичигдсэн байна. Чансааг Исланд тэргүүлжээ. Мөн эхний топ-10-т Дани, Австри, Шинэ  Зеланд, Швейцари, Канад, Япон, Австрали, Чех улсууд багтлаа. Харин АНУ 96-гаас 94-т шилжсэн байна.

 

ОХУ   дайнч орны тоонд багтсан бөгөөд жагсаалтын  152-т бичигджээ. Тус улстай зэрэгцэн  Нигери (151), БНАСАУ (153) бичигдлээ. Энх тайванд дургүй арван оронд Сири, Ирак, Афганистан, Өмнөд  Судан, Сомали, Судан, Төв Африкийн улс, Ардчилсан Конго, Пакистан оров. Хятад  124-т Зимбабветай зэрэгцэн оржээ.  Global Peace Index чансааг гаргахад  зэвсэгт мөргөлдөөнд оролцсон, хүчний байгууллагын бие бүрэлдэхүүн, аллага үйлдэгдсэн эсэх зэрэг  хэд хэдэн ангиллын үнэлгээгээр  1 – 5 оноог өгдөг байна.

 

Энэхүү чансааг Австралийн Стив Киллелеа (Steve Killelea) гэдэг хүний санаачилгаар 2007 оноос хойш гаргах болжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж