Загасчлахаар явсан иргэн усанд осолджээ

Хуучирсан мэдээ: 2019.06.27-нд нийтлэгдсэн

Загасчлахаар явсан иргэн усанд осолджээ

Загасчлахаар явсан иргэн усанд осолджээ

Иргэд аялал зугаалгаар явахдаа гол ус руу орж осолдох тохиолдол гарсаар байна. Тодруулбал, Булган аймгийн Орхон сумын Халиун багийн Уушийн гарам гэдэг газар энэ сарын 25-нд 23:00 цагийн орчим нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат 31 настай эрэгтэй Д нь Орхон голоос загас барихаар яваад усанд осолдсон тухай тус аймгийн онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу аймгийн онцгой байдлын таван аврагч цагдаагийн газрын нэг алба хаагч, эмнэлгийн байгууллагын гурван эмч, нийт есөн хүн, 90 км замыг туулан шөнийн  02:30 цагт хэргийн газарт очиход иргэн Д-гийн цогцсыг иргэд Орхон голоос гаргасан байжээ. Цогцосыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж