Титэм вирус Ерөнхийлөгчийн чансааг бууруулжээ

Хуучирсан мэдээ: 2015.06.20-нд нийтлэгдсэн

Титэм вирус Ерөнхийлөгчийн чансааг бууруулжээ

Пак Кын Хе. Фото: ТАСС

 

БНСУ-ын ерөнхийлөгч Пак Кын Хегийн дэмжлэгийн чансаа үзүүлэлтийнхээ  түүхэнд хамгийн доод хэмжээ хүртэл уналаа. Титэм вирусийн тархалт ерөнхийлөгчийн чансааг унагалаа хэмээн олон нийтийн санал асуулгын  Gallup  албаны Солонгосын  салбар мэдээлжээ.

 

Судалгаанд оролцогчдын 29 хувь нь төрийн тэргүүнээ дэмжиж байгаагаа илэрхийлсэн  нь хоёр долоо хоногийн өмнөх үзүүлэлтээс нь 10 хувиар доошилсон хэрэг ажээ. Ерөнхийлөгчдөө дургүйцэгсдийн хувь  61-д хүрч, гурван хувиар ахисан байна.  Өвчнийг таслан зогсоохын тулд төрийн тэргүүн болон засгийн газар нь хойрго хандсан гэж иргэд үзжээ. Одоо титэм вирусийн халдвараар 24 хүн нас барж, 166 хүн халдварлаад байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж