Үсчин, гоо сайхны газруудын багажийн ариутгал цэвэрлэгээ хангалтгүй байна

Хуучирсан мэдээ: 2019.06.27-нд нийтлэгдсэн

Үсчин, гоо сайхны газруудын багажийн ариутгал цэвэрлэгээ хангалтгүй байна

Үсчин, гоо сайхны газруудын багажийн ариутгал цэвэрлэгээ хангалтгүй байна

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-аас төлөвлөгөөнд хамрагдсан үсчин гоо сайхны газруудад 2019.05.01-2019.05.31-ний өдрийг дуустал хяналт шалгалт хийлээ.
Шалгалтанд хамрагдсан нийтлэг зөрчил:

  • Шалгалтанд хамрагдсан газруудад зориулалтын бус байр, орон сууцны 1 дүгээр давхрын айлын сууцны хийц өөрчлөн хаалга гаргасан, зоорийн давхарт үйл ажиллагаа явуулдаг.
  • Ажиллагсад эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй. Үйлчилгээнд хэрэглэгдэж буй бараа бүтээгдэхүүний гарал үүсэл, үйлдвэрлэгч орны чанарын болон эрүүл мэндийн гэрчилгээ, шинжилгээний дүнгийн бүрдэлгүй, гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн чанар аюулгүй байдалд хяналтын байгууллагаар дүгнэлт гаргуулаагүй.
  • Ажлын байрны салхивчийн сувгийг орон сууцны ерөнхий агааржуулалтын хоолойноос тусад нь төлөвлөөгүй. Үсчний газарт үс будах, хими хийх зэрэг үйл ажиллагааны явцад ялгарсан химийн бодисууд, чийг, дулааныг бүрэн зайлуулах механик төхөөрөмжийг суурилуулаагүй.
  • Хумс засах өрөө нь механик агааржуулалтын системгүй байна. Халдвар дамжуулах эрсдэл өндөр, өөрөөр хэлбэл хүний биологийн шингэнээр бохирлогдсон 1 удаагийн хэрэгслэл, хөвөн, хурц үзүүртэй багаж бусад зөөлөн эдлэлд халдваргүйтгэл хийхгүйгээр энгийн хог хаягдалтай зайлуулж байгаа зэрэг нийтлэг зөрчлүүд илэрлээ.

Эрүүл ахуйн хяналтаар: Шалгалтад хамрагдсан нийт газруудын 33.3 хувь  буюу , 26.6 хувь гоо сайхны газрын өдөр тутмын болон их цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хангалтгүй.  Гоо сайхны газруудаас 33.3 хувь  нь үйлчилгээнд хэрэглэгдэж буй гоо сайхны багаж хэрэгслийг угаасны дараа халдваргүйжүүлдэггүй, халдваргүйжүүлэлтийн бодис хүрэлцээгүй, үсчний газруудаас 61.9 хувь  нь үсчний багаж хэрэгслийг угаасны дараа халдваргүйжүүлэх уусмалаар халдваргүйжүүлэлт хийдэггүй.

Гоо сайхны газруудаас 46.6хувь , үсчний газруудаас 76.1 хувь нь үйлчилгээндээ гарал үүсэл, үйлдвэрлэгч орны чанарын болон эрүүл мэндийн гэрчилгээ, шинжилгээний дүнгийн бүрдэлгүй, гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн чанар аюулгүй байдалд хяналтын байгууллагаар дүгнэлт гаргуулаагүй бараа бүтээгдэхүүн хэрэглэж байна.

Гоо сайхан, үсчний ажлын байрны эд хогшил, тоног төхөөрөмж, зөөлөн эдлэл, нөмрөг, үйлчлүүлэгчдэд зориулсан гар нүүрийн алчуур зэргээс гоо сайхны газраас 95, үсчний газраас 135 гадаргуугийн арчдас авсан. Эрүүл зүйн нян судлалын шинжилгээгээр гоо сайхны газруудад шинжлэгдсэн нийт арчдасны дөрвөн  буюу 4.2-д Staphylococcus spp, үсчний газруудад шинжлэгдсэн нийт арчдасны 7 буюу 5.1 хувьд  Staphylococcus spp илэрсэн нь дээрх газруудын цэвэрлэгээ, халдвар хамгааллын дэглэм шаардлага хангахгүй байгааг харууллаа.

Шалгалтаар илэрсэн зөрчлийг үндэслэн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй иргэн Н-ийн үсчний газрын үйл ажиллагааг түр хугацаагаар улсын ахлах байцаагчийн актаар зогсоолоо. Зөрчил гаргасан иргэд аж ахуй нэгж байгууллагад торгууль шийтгэвэрийн арга хэмжээ авлаа гэж НМХГ-аас мэдээллээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж