Сон Хе Кё, Сон Жүн Ки нар гэрлэлтээ цуцлуулж байгаагаа зарлав | News.MN

Сон Хе Кё, Сон Жүн Ки нар гэрлэлтээ цуцлуулж байгаагаа зарлав

Сон Хе Кё, Сон Жүн Ки нар гэрлэлтээ цуцлуулж байгаагаа зарлав

Сон Хе Кё, Сон Жүн Ки нар гэрлэлтээ цуцлуулж байгаагаа зарлав

БНСУ-ын алдарт жүжигчин Сон Хе Кё “Нарны үр сад” кинонд хамтран тоглосон жүжигчин Сон Жүн Китэй 2017 оны аравдугаар сард хуримаа хийж байсан билээ. Тэгвэл жүжигчин Сон Жүн Ки өчигдөр /2019.06.26/ гэрлэлтээ цуцлуулах өргөдлөө Сөүл хотын шүүхэд хүргүүлсэн тухай хэвлэлүүд мэдээлж эхэллээ.

Тэрбээр “Намайг хайрлаж хүндэлдэг хүмүүстээ таагүй мэдээ дуулгаж байгаадаа юун түрүүнд хүлцэл өчье. Бид гэр бүлээ цуцлуулахаар болсон. Амьдралынхаа нарийн ширийн зүйлийг дэлгэх хэрэггүй байх. Цаашид та бүхний итгэлийг алдахгүйг хичээн ажиллах болно” хэмээн хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгджээ.

Хоёр жүжигчний хэвлэлийн төлөөлөгчдийн мэдэгдсэнээр хувийн шалтгаанаар гэр бүлээ цуцлуулах болсон тул ойлгож, уужуу тайван хандахыг шүтэн бишрэгчдээсээ хүссэн байна. Мөн элдэв худал цуу яриа дэгдэхээс сэргийлж ийнхүү албан ёсоор хоёр талаасаа мэдэгдэл гаргасан гэнэ.

Өдгөө 37 настай жүжигчин бүсгүй Сон Хе Кё нь  2016 онд “Нарны үр сад” кинонд тоглох үеэрээ өөрөөсөө дөрвөн насаар дүү жүжигчин Сон Жүн Китэй дотносож, 2017 онд гэрлэж байсан билээ. Хэдхэн сарын өмнө БНСУ болон Хятадын хэвлэлүүд хосын харилцаа дээсэн дөрөөн дээр байгаа тухай бичиж байв. Учир нь тэд хэд хэдэн удаа хуримын бөгжөө зүүгээгүй хэвлэлийнхний нүдэнд өртсөн байна.

Эх сурвалж:KOREATIMES

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

gree 2019-06-27 202.179.24.32

ene 2 hyyhedtei yumuu

Avatar

orange 2019-06-27 103.212.116.169

huuhedgui😌

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж