НИТХ: Ардчилсан намын бүлгийн шийдвэрийг дэмжсэнгүй

Хуучирсан мэдээ: 2019.06.27-нд нийтлэгдсэн

НИТХ: Ардчилсан намын бүлгийн шийдвэрийг дэмжсэнгүй

НИТХ: Ардчилсан намын бүлгийн шийдвэрийг дэмжсэнгүй

Нэмэлт: 16.30 цагт 

НИТХ-ын ээлжит хуралдаанаар өнөөдөр нийслэлийн төсвөөс 26 тэрбум төгрөг зарцуулах тодотголыг баталлаа.

26 тэрбум төгрөг нь бага мөнгө биш, иргэдийн татвараас бүрдсэн мөнгө учраас үр ашигтай зарцуулах талаар дараах дөрвөн санал гаргаж, НИТХ дахь АН-ын бүлэг оруулсан байна.

Нийслэлийн хүн амын 60 хувь нь үйлчлүүлж байгаа нийтийн тээврийн парк шинэчлэлд зориулж 10 тэрбум төгрөгийг тусгах. Нийслэлийн хүн амын 57 хувь нь амьдарч байгаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг урагшлуулж, түрээсийн орон сууц, ахмадын орон сууцыг нэмэгдүүлэхэд 8 тэрбум төгрөгийг тусгах. Нийслэлийн 1.4 сая иргэнд эмнэлгийн анхан шатны үйлчилгээг үзүүлдэг 130 орчим өрхийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн зардалд 2.6 тэрбум төгрөгийг тусгах. Нийслэлийн хүн амд үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн байгууллагуудад хөдөлмөр аюулгүй байдлын техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэхэд зориулж 6 тэрбум төгрөгийг тусгах саналуудыг АН-ын бүлэг гаргажээ.  Гэвч олонхийн бүлэг дэмжээгүй байна.

Ингэснээр МАН-ын бүлэг дахин урсгал зардлуудыг нэмэгдүүлэх 26 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт нэмж батлаад байна.

НИТХ-ын хуралдаан эхэллээ 

НИТХ-ын ээлжит 26 дугаар хуралдаан яг одоо болж байна. Тус хуралдаанаар Нийслэлийн 2018 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, Нийслэлийн 2019 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийслэлийн 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн Аудитын тайлан гэх зэрэг асуудлыг хэлэлцэж байгаа аж.

НИТХ-ын ээлжит хуралдзаанаар хэлэлцэж байгаа Нийслэлийн 2018 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, Нийслэлийн 2019 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлэг дүгнэлтээ танилцуулав.

  1. Төсвийн орлого, зарлагын талаар

Улаанбаатар хотын төсвийн орлого нэг их наяд хүрч нэмэгдсэн. Төсвийн орлого сүүлийн 3 жилд 72,5 хувиар нэмэгдсэн байна. Орлогын өсөлтийн 86.6 хувийг татварын орлого эзэлж байна.  Нийслэлчүүдийн 2018 онд орлогоос давсан буюу хэмнэсэн 26 тэрбум 179 сая төгрөгөөр хотынхоо төлөө ямар ажил хийхээ шийдэхээр та бид төсөвт тодотгол хийж байна.

Энэ мөнгө бол дарга нарт зориулсан мөнгө биш. 26,2 тэрбум төгрөг бол 2019 оны хувьд өдөр бүр иргэдээ торгож, бүтэн жил  төсөвт төвлөрүүлсэн 26 тэрбум төгрөгтэй тэнцэхүйц орлого юм.

  1. Төсвийн үр ашиг, хариуцлагын талаар

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас өргөн барьсан 26,2 тэрбум төгрөгийн нэмэлт өөрчлөлт нь тооцоо судалгаагүй, юунд зарцуулах нь тодорхой бус, багцалсан мөнгөн дүнтэй, дарга нар нь наймаалцсан шинжтэй ажлуудыг тусгаж танилцуулсан байна. Тухайлбал хэзээ, ямар урамшууллыг хэдэн хүнд олгох нь тодорхойгүй “Сайжруулсан түлшний урамшуулал, тээвэрлэлт”-ийн зардал 12,5 тэрбум төгрөг, хаана, ямар ажил хийх нь тодорхойгүйгээр “Хот тохижилт”-ын ажилд 5 тэрбум төгрөг, өр төлбөрт 3,1 тэрбумийг төлөвлөсөн байна.

  1. Урсгал зардлыг багасгах талаар

Өнөөдөр нийслэлийн төсвийн орлогын 86,6 хувийг иргэдийн татварын орлого эзэлж байхад нийт орлогын 70 орчим хувь нь урсгал зардалд урсаж байна.  Иргэдийн албан татвараар цалинжиж байгаа төрийн алба нь иргэндээ чанартай үйлчилгээ үзүүлж чадахгүй байна. Нийслэлчүүд та бид цаашид төрийн албаа чадавхжуулж, олон тэрбум төгрөгөөр тавилга, эд хогшил авах, дарга нар нь гадаадад зугаалах, шар хайс тавих, уулын мод авчирч үхүүлэх зэрэг үр ашиггүй урсгал зардлыг багасгах шаардлага байна.

Нийслэлийн төсөвт аудитын байгууллагаас өгсөн өмнөх зөвлөмжөө хэрэгжүүлэхгүйгээр 33,4 тэрбумаар хэтрүүлсэн байна. Энэ бол хариуцлагагүй байдлын үр дүн юм.

Иргэдээ төлөөлж сонгогдсон НИТХ-ын төлөөлөгчид та бид ийм хариуцлагагүй байдлыг өөгшүүлэх эрхгүй юм аа.

Төсвийн хөрөнгийг тодорхой бус төлөвлөгөөнд зориулж, хууль зөрчихийг АН-ын бүлэг дэмжихгүй болохоо мэдэгдэж байна.

Иргэдээсээ нэмж авсан энэ 26.2 тэрбум төгрөгийг нийслэлчүүдэд зайлшгүй шаардлагатай дараах ажилд зориулах саналыг АН-ын бүлгээс оруулж байна.

  1. Нийслэлийн хүн амын 60 хувь нь үйлчлүүлж байгаа нийтийн тээврийн парк шинэчлэлд зориулж, 10 тэрбум төгрөгийг тусгах,
  2. Нийслэлийн хүн амын 57 хувь нь амьдарч байгаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг урагшлуулж, түрээсийн орон сууц, ахмадын орон сууцыг нэмэгдүүлэхэд 8 тэрбум төгрөгийг тусгах,
  3. Нийслэлийн 1.4 сая иргэнд эмнэлгийн анхан шатны үйлчилгээг үзүүлдэг 130 орчим өрхийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн зардалд 2.6 тэрбум төгрөгийг тусгах,

Нийслэлийн хүн амд үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн байгууллагуудад хөдөлмөр аюулгүй байдлын техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэхэд зориулж 6 тэрбум төгрөгийг тусгах тодорхой саналыг оруулж байна гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж