Автозамыг А, В, С бүсчлэлд хуваах талаар санал асуулга авч байна | News.MN

Автозамыг А, В, С бүсчлэлд хуваах талаар санал асуулга авч байна

Автозамыг А, В, С бүсчлэлд хуваах талаар санал асуулга авч байна

Автозамыг А, В, С бүсчлэлд хуваах талаар санал асуулга авч байна

Улаанбаатар хотын авто машин хэрэглэгчид өдөрт 1 цагийг, жилд 45 хоногийг зам дээр түгжирч өнгөрдөг болохыг судалгаагаар тогтоосон. Түүнчлэн Замын хөдөлгөөнд өдөрт 5 цагийн турш оролцдог иргэдийн 79.2 хувь нь зорилтот ажлынхаа 3/1 буюу 37 хувийг л амжуулдаг хэмээн хариулсан байдаг. Энэ байдлаараа цаашид удаан явбал иргэд оршин суугчдын ахуй амьдралд төдийгүй улс хэмжээнд маш их мөнгө төгрөг, цаг хугацааг үргүй зарцуулсаар байх тул Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт их ачааллыг бууруулах ажлын хүрээнд автозамыг А, В, С бүсчлэлд  хуваахаар төлөвлөн, бэлтгэл ажлыг хангаж эхэллээ. Энэ хүрээнд нийслэл дэх зогсоолын тоог нэмэгдүүлж, бүсчлэлээс хамааран төлбөр нь харилцан адилгүй байхаар төлөвлөсөн. Түүнчлэн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний босоо, хэвтээ тэнхлэг дагуу экспресс автобус үйлчилгээнд явуулах гэх мэт зохицуулалт хийх юм.

Бүсчлэлийн тухайд гэвэл Замын хөдөлгөөний дүрмийн зөрчлийн торгуулиа барагдуулаагүй, автомашинаа тээврийн хэрэгслийн хяналтын улсын үзлэгт хуваарийн дагуу  оруулаагүй, эсвэл тэнцээгүй жолооч нар А, В бүсэд нэвтрэхгүй байх зэрэг хэд хэдэн зохицуулалт хийхээр бэлтгэж байна. Уг ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор олон нийтийн дунд дараах санал асуулгыг явуулж байна. Иргэн та ЭНД дарж саналаа өгнө үү гэж нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээлэв.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-06-27 202.126.88.159

zahuudaa gargahaas ehleh heregtei

Avatar

Байды 2019-06-27 202.126.88.221

Бүгд зам дээрээ эдийн засаг цаг хушацаагаараа хохирч ба ямар нэг гарц олох ёстой харин ч оройтож ба шүү дэмжиж ба

Avatar

Зочин 2019-06-27 59.153.114.119

Хотын төв гээд шамбааралдаад байгаа уртдаа 2,3 км газраа бүр машингүй болгочихоочээ. Хотын захад амьдардаг хүмүүсээ дэмжмээр байна, бүгд гэрт амьдардаггүй, хотын захаар байранд амьдарч болж л байна. Захаар амьдрагчдад байрны мөнгөнөөс 40, 50% чөлөөлдөг ч юмуу хөнгөлөлт олгоосой. Машины татвар, элдэв дарамтнаас бол чөлөөлүүлмээр байна, бид А, Б бүсээр чинь явдаггүй, явахаар болбол мөнгө төлье, болж байна.

Avatar

ИРГЭН 2019-06-27 202.179.27.88

ХОТЫН ЗАХЫН ГЭР ХОРООЛЛЫН ХҮН БАЙНА, НААД А БА Б БҮС РҮҮ ЧИНЬ ХЭЗЭЭ Ч ОРДОГГҮЙ. ТЭГСЁЭН МӨРТӨӨ АДИЛ ТАТВАР ТӨЛЖ БОЛОХГҮЙ ШТЭЭ. ТИЙМ УЧРААС ДЭИЖИЖ БАЙНА. ХОТЫН ТӨВ РҮҮ ОРОХ БОЛ ӨНДӨР ТАТВАР ТӨЛДӨГ БОЛГОХ НЬ ЗӨВ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж