ЕТГ: Дөрвөн шүүгч нь эрүүгийн хоёр ч хэрэгт холбогдсон

Хуучирсан мэдээ: 2019.06.27-нд нийтлэгдсэн

ЕТГ: Дөрвөн шүүгч нь эрүүгийн хоёр ч хэрэгт холбогдсон

ЕТГ: Дөрвөн шүүгч нь эрүүгийн хоёр ч хэрэгт холбогдсон

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр  ажлын цаг дууссаны дараа буюу 21.45 цагт зарлиг гаргаж, 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн билээ. Нэр бүхий 17 шүүгчийг ямар шалтгаанаар бүрэн эрхийг түдгэлзүүлсэн тухай зарлигт Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.8 дахь заалт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны зургадугаар сарын 26-ны өдрийн саналыг тус тус үндэслэн гэж  тодосгожээ.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаан өчигдөр /2019.06.26/ болж  үүний дараа дээрх зарлигийг гаргасан байна. Энэ тухай Ерөнхийлөгчийн Тамгын газраас тодруулах гэсэн боловч "Хэргийг мөрдөн шалгах үйл ажиллагаа  үргэлжилж  байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Бүрэн эрхийг түдгэлзүүлсэн 17 шүүгчийн 13 нь Салхитын мөнгөний ордтой,  дөрвөн шүүгч нь Эрүүгийн хоёр хэрэгт холбогдсон" гэдгийг тодотголоо.

Хуулийн заалтын тайлбар:

17 дугаар зүйл.Шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх

17.1.8.Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гарсан.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж