Далай лам: Трамп ёс суртахууны доголдолтой

Хуучирсан мэдээ: 2019.06.27-нд нийтлэгдсэн

Далай лам: Трамп ёс суртахууны доголдолтой

Далай лам: Трамп ёс суртахууны доголдолтой

Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам BBC агентлагт ярилцлага өгөхдөө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг шүүмжилж, Брекситийн талаарх санал бодлоо хуваалцжээ. Түвдийн оюун санааны удирдагч тэрбээр Трампыг ёс суртахууны доголдолтой хүн хэмээн тодорхойлсон байна.

Далай лам “BBC South Asia”-гийн сурвалжлагч Ражини Ваэтанянатантай ярилцахдаа, Түвдэд буцаж очих итгэл найдвараа алдаагүй байгаагаа өгүүлээд, хэрвээ өөрийнх нь залгамжлагчаар эмэгтэй хүн тодорвол “Тэрбээр сэтгэл татам байх ёстой” гэжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг өмнө нь нэг бус хүн "ёс суртахууны доголдолтой" хэмээн тодорхойлж байсан билээ. Тухайлбал, АНУ-ын Холбооны мөрдөх товчооны дарга асан Ж.Коми өнгөрсөн оны дөрөвдүгээр сард "АВС" телевизэд ярилцлага өгөхдөө “Хүмүүс түүнийг сэтгэцийн хувьд солиорлын эхэн үедээ яваа гэх мэтчилэн янз бүрээр тодорхойлдог. Би Дональд Трампыг эрүүл мэндийн хувьд Ерөнхийлөгч байхад тохиромжгүй гэж бодохгүй байна. Харин ёс суртахууны хувьд доголдолтой” гэж хариулсан байдаг.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
4
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж