М.Оюунчимэг: Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг дэмжиж байна

Хуучирсан мэдээ: 2019.06.27-нд нийтлэгдсэн

М.Оюунчимэг: Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг дэмжиж байна

М.Оюунчимэг: Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг дэмжиж байна

Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг өчигдөр /2019.06.26/ тойрогтоо үргэлжлүүлэн ажиллаж, Чингэлтэй дүүргийн 8, 9, 11 дүгээр хорооны иргэдэд   Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцууллаа.

Тэрбээр, иргэдтэй уулзалт хийснийхээ дараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Иргэдийн оролцоотойгоор Үндсэн хуулийн өөрчлөлтөө хийх нь маш чухал юм гэдгийг иргэд өөрсдөө хэлж байна. Тухайлбал, иргэд “дордуулсан долоон өөрчлөлт” нь яг юу юм гэдгийг мэдэхгүй байна. Тэдгээр өөрчлөлтийг хийхэд иргэдийн саналыг аваагүй учир мэдэхгүй байхаас ч аргагүй юм. Тиймээс энэ удаад Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулахдаа санал бодлыг нь сонсож байгаад иргэд талархалтай хандаж байна. Мөн огт хөгжихгүй, орхигдсон хэсэг бол гэр хороолол гэдгийг онцолж хэлж, одоо байгаа энэ тогтолцоог, тогтолцооны гажигийг засахгүйгээр хөгжихгүй гэдэгтэй санал нийлж, тогтолцоог өөрчилснөөр амьдрал нь дээшлэнэ гэдэгт найдаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг бүхэлд нь дэмжиж байгаагаа уулзсан, санал бодлоо илэрхийлсэн иргэдийн дийлэнх олонхи нь  хэлж байна.

Мөн хариуцлага, хяналт маш чухал гэж тэмдэглэж байна. Хариуцлага, хяналтыг чангатгаж, хуулиа хэрэгжүүлдэг байх нь иргэдийн туйлын хүсэлт болжээ.

Иргэд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөөс засаг захиргаа, нуаг дэвсгэрийн нэгжийн хуваарилалттай холбоотой нэг заалтыг арай өөрөөр батлаасай гэж саналаа хэлж байгаа. Тэр нь юу гэвэл дүүрэг, хороог  сум, багтай жишиж болохгүй, ийм байдлаар явбал  нийслэл хот хөгжихгүй. Тиймээс  Улаанбаатар хотын асуудлыг Үндсэн хуульд тусад нь авч үзэж, оруулах хэрэгтэй гэж саналаа хэлж байна” гэлээ.

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулсан уулзалт  Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороонд болсны дараа иргэд дараах байдлаар саналаа хэлэв.

Иргэд дүүрэг, хороог сум, багтай адилтгаж, засаг захиргааны хуваарилалтыг тогтоомооргүй байна, УИХ-ын гишүүнд нэр дэвших насны босгыг 35-аас дээш тогтоож, улс төр, эдийн засгийн боловсролтой хүнийг гаргаж ирмээр байна. УИХ-ын гишүүнийг  эргүүлэн татдаг механизмыг тодорхой оруулж өгөх хэрэгтэй гэх зэргээр саналаа хэлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж