Ариана Гранде, Лана Дел Рей, Майли Сайрус нар хамтарч дуу гаргана

Хуучирсан мэдээ: 2019.06.27-нд нийтлэгдсэн

Ариана Гранде, Лана Дел Рей, Майли Сайрус нар хамтарч дуу гаргана

Өмнө нь 2017 онд Ариана Гранде, Майли Сайрус нар хамтарч Кровдэд Хаус хамтлагийн 1986 оны хит “Don’t Dream It’s Over” дууг сэргээн дуулж байсан бол энэ удаа Лана Дел Рей нэмэгдлээ.  Гурван уран бүтээлчийн хамтран бүтээсэн шинэ дуу нь “Чарлигийн сахиусан тэнгэрүүд” киноны саундтрак дуу аж. Энэ талаар дуучин Майли Сайрус өөрийн твиттер хуудаснаа  хуваалцсан байна.

Энэхүү кино нь өмнөх ангиудын шинэчилсэн хувилбар биш харин Чарлигийн сахиусан тэнгэрүүдийн түүх үргэлжлэх аж. Тус киноны гол дүрүүдэд Бүрэнхий буюу “Твайлат” киноны од Кристен Стюарт, саяхан нээлтээ хийсэн “Алладин” киноны Жасмин гүнжийн дүрд тоглосон Наоми Скотт, шинэ залуу жүжигчин Элла Балинска нар тоглож байгаа юм. Маргааш /2019.06.28/ киноны анхны трейлэр цацагдах ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж