Хойд Солонгос Пёньянд сурдаг австрали оюутныг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2019.06.27-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос Пёньянд сурдаг австрали оюутныг баривчилжээ

Хойд Солонгос Пёньянд сурдаг австрали оюутныг баривчилжээ

Австрали болон Өмнөд Солонгосын хэвлэлүүдэд Пёньянд амьдардаг, 29 настай оюутан Алек Сигли баривчлагдсан талаар мэдээлж байна. Австралийн Гадаад хэрэг, худалдааны яамнаас Пёньянд баривчлагдаад буй оюутны талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байгаа бөгөөд тухайн оюутны ар гэрт консулын зүгээс туслалцаа үзүүлж буй талаар мэдээлжээ.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр, Пүрэв гаригт Хойд Солонгос оюутан Алек Сиглиг ямар учраас баривчилсныг тодруулахаар холбогдох албаныхан ажиллаж эхэлсэн байна.

Сигли нь Хойд Солонгосын нийслэлд, Ким Ил Суны нэрэмжит сургуульд утга зохиолын мастерын зэрэг хамгаалахаар суралцаж буй аж. Мөн тэрбээр тус улсад зочлон ирсэн гадаадын иргэдэд зориулсан аялал зохион байгуулдаг байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж