Египетийн шигшээ хэсгээ тэргүүллээ

Хуучирсан мэдээ: 2019.06.27-нд нийтлэгдсэн

Египетийн шигшээ хэсгээ тэргүүллээ

Египетийн шигшээ хэсгээ тэргүүллээ

Хөлбөмбөгийн Африкийн цомын тэмцээний хэсгийн 2-р тойргийн тоглолтууд эхэллээ. Тэмцээнийг зохион байгуулагч Египетийн шигшээ баг 2-0 харьцаагаар Конго улсын шигшээ багийг хожив. Тоглолтын гоолуудыг Астон Вилла клубт данстай Ахмед аль-Мухаммади болон Ливерпүүл клубт хүчин зүтгэдэг Мохамед Салах нар оруулжээ. Энэ тоглолтод  ялалт байгуулснаар Египетийн шигшээ баг 2 хожилтой болж А хэсгээ 6 оноотой тэргүүлж байна. Ингэснээр хэсгийн сүүлийн тоглолтын үр дүнгээс үл шалтгаалан шөвгийн 16-д өрсөлдөх эрхтэй болоод байна.

А хэсэгт Египетийн шигшээ багаас гадна Уганда улсын шигшээ баг 4 оноотой болж хэсгээс гарах боломжтой болоод байна. Хэсгийн сүүлийн тоглолтод Уганда-Египет, Зимбабве-Конго улсын шигшээ багууд тоглоно.

Африкийн цомын тэмцээнд Египетийн шигшээ баг хамгийн олон буюу 7 удаа түрүүлсэн байдаг ч хамгийн сүүлд 2010 онд түрүүлсэн. Харин 2 жилийн өмнө мөнгөн медаль хүртэж байжээ.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж