Шүүгчид дээр гүйцэтгэх ажиллагаа явуулсан уу?

Хуучирсан мэдээ: 2019.06.27-нд нийтлэгдсэн

Шүүгчид дээр гүйцэтгэх ажиллагаа явуулсан уу?

Шүүгчид дээр гүйцэтгэх ажиллагаа явуулсан уу?

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр/2019.06.26/ зарлиг гаргаж 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Шүүгч нарын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн үндэслэлээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан саналыг үндэслэв гэж тодотгосон билээ.

Тэгвэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийнхөнд “13 шүүгчийн авлигын хэргийг баримтаар нотолсон бичлэг ч байгаа. Долоон шүүгч Салхитын мөнгөний ордоос 125 сая ам.долларын авлига авсан” гэх мэдэлэлэл иржээ. Эл тайлбараар бол шүүгчид дээр гүйцэтгэх ажиллагаа явуулсан байж болзошгүй аж. Гэхдээ эх сурвалжийн мэдээгээр хуулийнхан Салхитын мөнгөний ордын 60 хувийг эзэмшиж байсан “Жи Пи Эф” компанийн захирал Ш.Мөнгөншагай дээр гүйцэтгэх ажиллагаа явуулах шатанд шүүгч нар өөрсдөө татагдан орж иржээ.

Засгийн газраас өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Салхитын мөнгөний орд дээр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төрийн мэдэлд авсан. Үүний дараа Авлигатай тэмцэх газар нэр бүхий хүмүүсийг баривчлан Урьдчилан хорих төвд саатуулсан юм. Энэ үеэр шүүгч асан Л.Бямбаа амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан байдаг.  Цагдаагийн байгууллага хэргийг шалгаад “Амиа хорлосон” гэдэг дүгнэлт гаргасан. Ар гэрийнхэн нь талийгаач Л.Бямбааг амь насаа хорлох хүн биш гэдгийг удаа дараа мэдэгдсэн ч хуулийнхны зүгээс "Хэргийг шалгах явцад мэдээлэл задруулж болохгүй" гэж анхааруулга өгснөөр эл хэрэгтэй холбоотой асуудал намжсан. Харин Ерөнхийлөгч шүүгч нарыг чөлөөлсөн шийдвэртэй зэрэгцэж, эл асуудал дахин анхаарлын төвд орж ирлээ.

Ерөнхийлөгчийн зарлигаар дараах шүүгч нарын бүрэн эрхийг түдгэлзүүлээд байна.

  1. Б.Цолмонбаатар – Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
  2. Э.Халиунбаяр – Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
  3. Ц.Амарсайхан – Улсын дээд шүүхийн шүүгч;
  4. Б.Сайханцэцэг – Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
  5. Д.Цолмон – Улсын дээд шүүхийн шүүгч;
  6. Г.Цагаанцоож – Улсын дээд шүүхийн шүүгч;
  7. Ж.Оюунтунгалаг – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
  8. Д.Дэлгэрцэцэг – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
  9. Д.Байгалмаа – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
  10. Х.Сонинбаяр – Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн;
  11. П.Золзаяа – Улсын дээд шүүхийн шүүгч;
  12. С.Амардэлгэр – Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
  13. Т.Энхжаргал – Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
  14. Б.Нармандах – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
  15. С.Төмөрбат – Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
  16. Н.Нарантуяа – Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
  17. П.Туяат – Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж