Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонаруг Японы Осака хотод болох “Их 20”-ын бүлгийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт руу дагалдан явсан тус улсын нисэх хүчний нэгэн ажилтныг 39 кг кокайн тээвэрлэж явсан хэрэгт буруутган, өнгөрсөн мягмар гаригт баривчилсан байна.
Бразилын Батлан хамгаалах яамнаас гаргасан мэдэгдэлд дурдсанаар, зургадугаар сарын 25-ны мягмар гаригт Осака руу нислэг үйлдэж байсан онгоц Испаний Севилл хотод түр саатах үеэр тус ажилтныг хар тамхи, мансууруулах төрлийн бодис тээвэрлэсэн хэрэгт буруутган саатуулжээ.
Саатуулагдаад буй ажилтан нь 38 настай, бага түрүүч Силва Родригез гэгч бөгөөд тэрбээр Ерөнхийлөгч Болсонаругийн онгоцыг дагалдсан нөөц онгоцоор зорчиж явсан аж.
Жаир Болсонару мягмар гаригийн орой дээрх баривчилгааны талаар твиттер хуудастаа жиргэж, улмаар Батлан хамгаалахын сайдаа Испанийн эрх баригчидтай хамтран ажиллахыг хүсээд, хэрвээ дээрх ажилтаны гэм буруутай нь тогтоогдвол хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллахыг мэдэгдсэн байна.
Эх сурвалж: CNN