УИХ-ын завсарлага дууслаа

Хуучирсан мэдээ: 2019.06.27-нд нийтлэгдсэн

УИХ-ын завсарлага дууслаа

УИХ-ын завсарлага дууслаа

УИХ-аар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулж, өнгөрсөн долоо хоногоос гишүүд тойрогтоо ажиллан чуулганыг түр завсарлуулаад байсан. УИХ-ын завсарлага өнөөдөр дуусаж, гишүүд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээ үргэлжлүүлэх учиртай ч олонх нь тойргоосоо ирж амжаагүй байгаа тул маргааш хуралдах байсан УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан, Байнгын хорооны хуралдаан зэрэг цуцлагдах нөхцөл байдал үүсчээ.

УИХ-ын Тамгын газраас гаргасан хуваариар бол УИХ дахь МАН-ын бүлэг маргааш хуралдаж, гишүүд тойрогтоо ажилласан мэдээллээ танилцуулахаар төлөвлөөд байсан юм. УИХ-ын гишүүдийг тойрогтоо ажиллаж, сонгогчиддоо Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулга хийх үеэр уг төсөлтэй холбогдуулан 20 мянга гаруй иргэний санал ирээд байсан билээ.

Хуулиараа УИХ-ын хаврын чуулганыг наадмын өмнө буюу долдугаар сарын эхээр завсарлуулдаг.

Энэ удаад УИХ-аар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн учраас завсарлахаас урьтаж тус төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж дуусган,  ард нийтийн санал асуулга явуулах эсэхийг шийдэхээр төлөвтэй байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж