Танилц: Хотын захиргааны шинэ барилга намар ашиглалтад орно | News.MN

Танилц: Хотын захиргааны шинэ барилга намар ашиглалтад орно

Танилц: Хотын захиргааны шинэ барилга намар ашиглалтад орно

Танилц: Хотын захиргааны шинэ барилга намар ашиглалтад орно

Хотын захиргааг 2019 оны эхээр Яармаг руу нүүлгэхээр болж, Хан-Уул дүүрэгт цогцолбор барих ажлыг эхлүүлсэн.  Тэгвэл Яармагт баригдаж буй нийслэлийн төр захиргааны байрны А блок ирэх намар ашиглалтад орох нь ээ.

Шинэ барилга нь А, В, С гэсэн гурван блокоос бүрдсэн нийт 68000 м.кв талбайтай бөгөөд 97 орчим тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй юм.

Анх хотын захиргааг экс дарга Э.Бат-Үүл Ханын материал руу нүүлгэх шийдвэрийг 2013 онд гаргаж байжээ. Харин дараагийн хотын дарга С.Батболд дээрх шийдвэрийг хүчингүй болгож, Яармагт болгож байршлыг өөрчилсөн. Гэвч уг барилга ашиглалтад орлоо гэхэд хотын захиргаа нүүж очих уу гэдэг эргэлзээтэй байна. Учир нь одоогийн хотын удирдлага ард иргэдийн дунд санал асуулга явуулж, олонх нь эсэргүүцвэл уг байрыг өөр зориулалтаар ашиглах ёстой гэсэн байр суурь барьж буй аж. Бид энэ удаагийн сурвалжлагаа хэдэн жил дамнан үргэлжилж байгаа хотын захиргааны шинэ байртай холбоотой мэдээллийг уншигчиддаа хүргэхээр бэлтгэлээ.

​ХОТЫН ЗАХИРГААГ ЯАРМАГ РУУ НҮҮЛГЭХ АЖИЛ 50 ХУВЬТАЙ БАЙНА

Хотын захиргаа Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороонд буюу наадамчдын зам дагуу баригдаж байна. Барилгын үйл явц, зураг төслийн талаар Хот байгуулалт хөгжлийн газрын мэргэжилтэн Б.Амарсанаагаас тодруулав.

-Хотын захиргаа намраас Яармаг руу нүүнэ гэж яригдаж байна. Барилгын ажил хэдэн хувьтай өрнөж байна вэ?

-Барилгын ажил хэзээ дуусах зэрэг асуудлыг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар хариуцан гүйцэтгэгч компанитай гэрээ хийгээд ажиллаж байна.

-Хотын захиргааны гурван блок байрны талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Нийслэлийн Засаг даргын 2018 оны А 149 дэх захирамжаар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор шинэ хотын захиргааг байгуулах зураг төсөв хийгдсэн. Тэр зураг төсвийн дагуу гурван барилга баригдах ёстой. Нэгдүгээр ээлжийн А блок байранд НИТХ, Захирагчийн алба, В блокт нийслэлийн харьяа агентлагууд, С блокд иргэдийг хүлээн авах, үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээ, спорт заал байхаар зураг хийгдсэн. Нийт гурван барилгын хэмжээнд 58.362 м.кв талбайтай. Тухайлбал, А Блок 16 мянга, В блок 28 мянга, С блок 13 мянган м.кв байхаар зураг төсөв хийгдсэний дагуу баригдаж байна. А блок арван давхар, В блок 13 давхар, С блок нь гурван давхар баригдах юм.

А БЛОК ИРЭХ ЕСДҮГЭЭР САРД АШИГЛАЛТАД ОРНО 

Нийслэлийн төр захиргааны байгууллагуудаар өдөрт дунджаар 5700 иргэн, аж ахуйн нэгжид 332 нэр төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Хотын төв рүү хоногт дунджаар 200 мянга орчим авто машин зорчдог байна. Хотын захиргаа Яармаг руу нүүснээр дээрх ачаалал тодорхой хувиар буурна гэж үзжээ. Бид тус барилгын үйл явцтай танилцахаар Яармагийн дэнж рүү очив. Арван давхар бүхий шилэн барилга сүндэрлэсэн бөгөөд барилгын ажил ид өрнөж байв.

Тус барилгын явцын талаар гүйцэтгэгч компаниас тодруулахад “А блок одоогоор 80 хувьтай явж байна. Дотор засал, инженерийн шугам сүлжээний ажил хийгдэх дутуу байгаа. Ирэх есөн сараас ашиглалтад орно гэж тооцоолж байна. Харин В блокийн барилгын ажил 30 хувьтай байна. Наймдугаар сарын сүүлээр эхний гэрээний хугацаа дуусгавар болж байгаа. Цаашид хийгдэх ажлууд үе шаттайгаар үргэлжилнэ.  Төсөв мөнгөтэй холбоотой асуудал учраас тодорхой  дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй, өгөх боломжгүй байна” гэсэн мэдээллүүдийг өгсөн юм.

ИРГЭДИЙН ДУНД САНАЛ АСУУЛГА ЯВУУЛНА 

Эх сурвалжуудын хэлж байгаагаар Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан “Нийслэлд төрийн албан хаагчдын байрнаас илүүтэй тулгамдсан, шийдлээ хүлээсэн олон асуудал байхад төрийн албан хаагчид шинэ байранд орох нь хэр зохимжтой вэ. Энэ асуудлыг ард иргэдийн санал асуултад тулгуурлан шийдвэрлэх нь зүйтэй” гэсэн байр суурийг илэрхийлжээ. Тиймээс нийслэлийн иргэдийн дунд тухайн байрыг нийслэлийн төр захиргааны байгууллага нүүж орох хэлбэрээр ашиглах уу эсвэл өөр зориулалтаар ашиглах уу гэсэн санал асуулгыг явуулахаар болсон юм байна.

Хэрвээ иргэдийн олонхи нь нийслэлийн төр захиргааны байгууллагууд Яармагийн шинэ байранд нүүж орох нь буруу гэж үзвэл дараагийн удаад тухайн байрны зориулалтыг иргэдэд өгөөжтэй, үр дүнтэй байж болох ямар хэлбэрээр ашиглах талаар дахин санал авах шаардлагатай болох юм. Ямартай ч эхний удаад нийслэлийн иргэд, оршин суугчид Яармагт баригдаж байгаа нийслэлийн төр захиргааны байрны талаар доорх санал асуулгад идэвхтэй оролцох боломж бүрджээ. Санал асуулга www.xot.city цахим хаягаар болон нийслэлийн Засаг даргын тамгын газрын албан ёсны цахим  хуудсаар явагдах аж.

Сүүлийн хэдэн жил яригдаж буй хотын шинэ байртай танилцахад ийм байна. Удахгүй хотын захиргаа нүүх үү, үлдэх үү гэдэг асуултад иргэдийн оролцоотойгоор цэг тавигдах нь. Гэхдээ дарга бүрийн үзэмжээр асуудал өөрчлөгдөж, тэр дунд татвар төлөгчдийн мөнгө зарцуулагддаг үрэлгэн байдал дахиад давтагдаж болзошгүй нь.

Э.АРИУН 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
БурууБуруу
5
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

62 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Irgen 2019-06-27 66.181.177.210

Bayan hoshuuruugaa nuuj ter orchinoo barilgajuul utaagaa arilga

Avatar

Irgen 2019-06-27 66.181.177.210

Utaanii golomt ru nuuj baij utaagaa arilgana. Yun tsever agaar ru nuuj zugtah. Ahiad ajil hiihgui tend ochij salhilahnuu

Avatar

Зочин 2019-06-27 141.168.166.42

НҮҮСЭН ДЭЭР ШҮҮ ТҮГЖРЭЛ БАГАСНА. ХОТОД АМЬДАРЧ БАЙГАА ИРГЭДЭД ХҮРЭХ ҮЙЛЧИЛГЭЭ НЭМЭГДЭНЭ САЙЖИРНА

Avatar

H 2019-06-27 202.126.88.134

Nuusene deeree talbain baruun talruu zogsool baihgui boon tugjirel bolj baihaar

Avatar

Zochin 2019-06-27 202.126.88.179

Yu gesen ug ve ene hotiin darga hotiin hugjil ch eniig dagaad hugjinu tugjrel ch bagasna
Ene hotiin darga bolij uz ta shiidver yumaa murduud ajillah ni zuv shuu

Avatar

Зочин 2019-06-27 202.70.40.186

Анхнсаа төсвийг нь баталж, зориулж байрьсан барилга учир Хотын захиргаа нүүх нь зөвөө. Хотын түгжрэл буурна. Цаашдаа эмнэлэг сургууль, цэцэрлэгээ л ингэж хурдан барьдаг байх болтугай

Avatar

Зочин 2019-06-27 59.153.114.119

Зөвөө зөв. Араас нь талбайн урдуур, хойгуур байгаа хэдэн яамдаа гарга. Хажууд нь ажилчдын дотуур байр барьчих. Хүүхдүүдийг харьяаллын бус цэцэрлэг, сургууль бүртгэхгүй байх хэрэгтэй.Тгд л бөглөрөл түгжрэл алга болно.

Avatar

Зочин 2019-06-27 203.91.112.133

Ашгүй дээ, Батболд дарга бас нарны замыг жанжин захын тэрүүгээр урагшаа нэвт гаргадаг болгоно гэж байсан. Тэрийг хийчихвэл аштай юу

Avatar

Ard 2019-06-27 202.21.110.212

C.Amarsaihaniig demjij baina.Bat-Yyl,Batbold nariin tuvlereliig buuruulna geed iim ih munge zarj dahiad nuser tsogtsolbor barina gedeg bol hen negend uilchilj huuchin sayahan barisan bairuudiig hotiin tuviig sonirhoson businessiin bulegleld ugeh gesen husleer l hiij baigaa ajil hemeen oilgodog..Uls,ard tumen yaduu baina.Hurenge dutagdaltai baina.Ediin zasgiin yamar ch oilgoltgui humuus l iim yum hiine de Daanch yavda.Teneg,teneg.Tiimees boliulj emneleg,surguuli geh met ard tumend heregtei zuild

Avatar

Зочин 2019-06-27 202.126.88.179

Ulsiin mungiig urguinxarahiin orond eniig dagaad hugjih yumandaa zartsuulah heregtei!

Avatar

Zochin 2019-06-27 122.201.26.172

Sain baina. Hotiin tuvuus nuuh heregtei

Avatar

Иргэн 2019-06-27 66.181.161.127

Баянхошуу руу нүүх нь зөв Ингэу ыид утаа бохирдол ядууралд бодит хувь нэмэр оруцлж алсдаа бүгд хожино

Avatar

mongolhvv 2019-06-27 66.181.190.83

nvvsen deer dee.. hotiig tobololiig bagasaj bas yarmag bol odoo hotiin hamgiih ih sul barligajih talbai gazar tul tend l shine hotiig barih hereg bna.getel tend yamarch zambaraagui gazar olgoj yaj duraarai barilga barij baigaag harj bolonoo.. tend gazariig neeltei hudaldaj olson mongooroi hoid hesegiin ger horoololiig barilgajuulih heregtei bna.getel odoo hen yaj gazar abaad bgaag medehgui zvgeer asar tom gazart hashaa hatgaad l abaad bna…zam talbaig ni tabij tolob.

Avatar

Зочин 2019-06-27 103.229.122.221

Өөрсдийн тав тух тансаглалын төлөө бол их хурдан барьж байгуулдаг бололтой. Сургууль цэцэрлэг, ард иргэдэд зориулсан бол хэдэн жил номшрох байсан даа. Ийм хоттой байж эд нар хаана ч яаж ч суугаад ажлаа хийсэн яадаг ен. Ичиж зовж мэдэхгүй малнууд

Avatar

ЗОЧИН 2019-06-27 66.181.170.229

Амарсайхан даргыг дэмжиж байна. Ард олны амьдрал асар муу байхад хотын захиргаа, энэ хэдэн цагдаа, мөрдөн байцаах газар , шүүх, тагнуул ядахдаа үндсэн хуулийн цэц гэх мэт хэнд ч хэрэгггүй төрийн байгууллагууд хотын төвд шинэ байранд тухлах юм. Иргэдээ чиглэсэн ядуурлыг бууруулахад зорисон ард түмэн төрийг нэгтгэх зорилт агуулсан бодлогоор ядуу иргэдэд тухайн байрыг өгөх бус эзэмшүүлэх нь зүйтэй. Тухайлбал Номын сан , асрамжийн газар гэх мэт. Гадны зочид энэ байдлыг хараад инээлдэх юм даа

Avatar

Зочин 2019-06-27 66.181.171.34

Хичээлээ давтдаггүй гарууд ийм юм ярьдаггүй юм аа. Төрийн байгууллагууд байргүй тэгээд гадаа байх юм уу. Нэртэйгээр нь төргүй байя тэгээд хүй нэгдлийнхэн шиг чөлөөтэй амьдаръя гээч.

Avatar

зочин 2019-06-27 202.9.43.44

Дарга нар хотын төвдөө байх сонирхолтой байгаа тул худлаа санал асуулга гэх зүйл зохиож байна

Avatar

Зочин 2019-06-27 122.201.22.181

Эмнэлэг сургууль гэхээр 10 жил барьдаг мөртлөө өөрсөддөө ордон барих болохоор 1 жилд амжуулах бололтой

Avatar

Зочин 2019-06-27 202.126.88.193

Dandaa yridah uridahiigaa vgvisgene,vrne,nureena,
Mongolchuud ch munduu mun.

Avatar

НҮҮХ НЬ ЗӨВ 2019-06-27 103.9.90.50

ТӨВЛӨРЛИЙГ СААРУУЛНА ГЭЖ ХЭН ХҮНГҮЙ МӨН Ч ИХ ЯРЬСАН ДАА. НЭГ ЗАНГААРАА БАЙВАЛ ЗҮГЭЭРСЭНДЭЭ ХҮМҮҮС ЭЭ.

Avatar

Зочин 2019-06-27 66.181.161.32

Хотын захиргааг нүүлгэх, гүүрэн гарц, нүхэн гарц шинээр хийх, цэвэрлэх байгууламжаа шинэчлэх, цэвэр усны худгуудаа олшруулах, дулаан цахилгаан станцуудаа өргөтгөх, сургууль цэцэрлэгүүдийн тоог нэмэх… Энэ бүгд нь улам бүр ачааллаа даахаа больж байгаа хотын асуудлыг түр зууртаа л торгоохоос биш бүрмөсөн шийдэж чадахгүй. Харин ч алсдаа орон нутаг эзэнгүйдэхэд улам түлхэц болж өгнө.

Avatar

Зочин 2019-06-27 66.181.161.32

Тийм болохоор орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх, харилцан бие биеэ дэмжсэн байдлаар уялдаа холбоотойгоор хөгжүүлэхгүй бол нэг мэдсэн 3 сая хүн нэг дороо шавааралдан амьдарч, нөгөө талд нь малын хөлд тахлагдаж цөлжсөн хөдөө орон нутаг эзгүйрч, тэнд нь гадна дотны доншуучлагчид ямар ч хяналтгүй дураар дургисан улс болоход ойрхон байна.

Avatar

Зочин 2019-06-27 59.153.114.119

Дахиж сургууль, цэцэрлэг барих хэрэг байгаамуу, харьяаллын гэр хорооллын цэцэрлэг, сургууль нь хоосон шахуу баахан багш ажилчид цалинжуулж байгаашд. Хотын төвийн хэдхэн сургууль, цэцэрлэгийн хүүхдийг өрхийн эмнэлэг, хороо, сургууль, цэцэрлэгийн мэдээллээр бүртгэхэд болмоор юм.

Avatar

хүн ёсны зөвлөх 2019-06-27 202.9.42.106

бариулсихаад өөр зориулалтаар ашиглах. жишээ нь хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх. мэргэжлийн сургалт. г.м мөн настангуудад зориулсан олон нийтийн арга хэмжээнүүдэд бүрэн зориулах ёстой

Avatar

Зочин 2019-06-27 182.160.37.251

нүүлгээч. с**

Avatar

Зочин 2019-06-27 64.119.21.75

Улсын өр 3 дахин өсч , ард иргэдийн 30 % ядуу байхад албан тушаалтнуудыг ийм ордонд тухалхыг хэн шөвшөөрхийн бэ?

Avatar

unsgigch 2019-06-27 202.179.25.234

emneleg orgotgol geheer 10 jil bariad chuu chaa ambaar baridag. TULENHII N DUUSAAGUI L BA. TSAGDAA ZAHIRGAA GESEN 1 ZUN BARIGDDAG. IIM L YLGAWARTAI ULS BA

Avatar

Зочин 2019-06-27 66.181.166.134

ymr olon shine barilgatai boldiim be ene umhii edree darah edr gd ajlaa hiij chadku hevtjiij

Avatar

z 2019-06-27 103.212.117.214

huuchin bairiig n duudlaga hudaldaagaar zar tegeed hurdan nuulge

Avatar

z 2019-06-27 103.212.117.214

hurdan nuulgee yu gej tenegteed bgaa hudlaa barilgiig n huvaaj ideh geed naaduuliin chimi sanaa gej aihtar shuu neeh hudlaa sain hun bolj jujigleed

Avatar

Зочин 2019-06-27 202.9.43.17

Амарсайхан даргаа энэ барилгийг хуухдуудэд огье хуухдийн толоо за гэж хэлээрэй

Avatar

нүүх нь зөв 2019-06-27 122.201.24.121

НҮҮХ нь зөв. ХОТын төв хотын дарга нарын алсыг хараагүй шийдвэрүүдээс болж хамгийн муу төлөвлөлттэй болсон. МАШИН явах замгүй, машин тавих зогсоолгүй, иргэд салхинд суух газаргүй болсон. ИЙМ хэргийн ЭЗЭД хотоос нүүх нь зөв.

Avatar

Зочин 2019-06-27 43.228.131.45

хайран сайхан газар нутаг эх орон минь?? энэ муухай байрилгууд хэнд хэрэгтэй юм????

Avatar

Зочин 2019-06-27 202.9.43.17

За ард тумэн минь энэ гое барилгийг хуухдуудэд зориулья сургууль цэцэрлэгийн цогцолбор болгье гээд давалгаалья

Avatar

Зочин 2019-06-27 202.9.43.17

Яармагийн хуухдуудэд сургууль цэцэрлэг хэрэгтэй саналаа огоорэй ард тумээн

Avatar

Зочин 2019-06-27 103.9.90.50

Яармагийн шинэ таун хорооллуудын баячуудын хүүхдүүдэд сургууль бэлдэх гэж байгаа юм уу? Тийм санаатай юм байна.

Avatar

Enjineer 2019-06-27 202.131.254.154

zailtsan gulugnuud huuchin bair n nurchaagvil bnale iregdiin tvreesiin suuts gatsaad ywdaggvi lalaruudiinh bolohoor duusaj baidag bidnii mungiig uursdiin tuluu sain zartsuulah yumaa

Avatar

Zojin 2019-06-27 203.91.116.154

Nuux ni zob shyy dee. Songood ajil xii geed erx medel ogloo. Tiimees zarim yumiig ooriin tolgoigooroo gargsan shiidveree xeregjuuleed yabax ni zob biz dee. Ergej butsaad l Bugdiig ard tumnees asuuna geed l

Avatar

Sok 2019-06-27 66.181.191.226

Haashaa ch hamaagyi dald orwol taarna/hotyn zahirgaa/.

Avatar

Зочин 2019-06-27 103.9.90.50

ТӨВЛӨРЛИЙГ СААРУУЛНА ГЭЖ ХЭН ХҮНГҮЙ МӨН Ч ИХ ЯРЬСАН ДАА. НЭГ ЗАНГААРАА БАЙВАЛ ЗҮГЭЭРСЭНДЭЭ ХҮМҮҮС ЭЭ.

Avatar

Зочин 2019-06-27 103.9.90.50

Ард түмнээс асуусан болж байгаад хусах нь л дээ.

Avatar

Зочин 2019-06-27 103.57.93.178

би хотод төрж өссөн тэр хотын захиргаанд ганц удаа ч очих орох шаардлага гараагүй иргэд хотын захиргаагаар хөлхөлддөггүй өөрсдөө л толгой дараалан машин унаж замын түгжрүүлдэг

Avatar

Зочин 2019-06-27 59.153.114.119

Би ч адилхан хотынх, лагерийн газраа хөөцөлдөж дүүргийн газрын албаар л орж үзсэн. Хотын захиргаа руу орж үзээгүй. Хотын бид нар шагайдаггүй газрыг хөдөөнийхөн эзлээд одоо хотыг хар даа. Сумын төв, бригад гэдэг нь иймэрхүү газар байдаг байх гэж бодох боллоо.

Avatar

арай 2019-06-27 103.229.122.161

даварсан новшнууд тав тухыг өөрсддөө бий болгох гэж

Avatar

Зочин 2019-06-27 103.57.93.178

түргэн шуурхай урамтай чадалтай чадвартай мундаг барьж байгуулж байнаа үнэн зэвүүн хогнууд шүү

Avatar

hug 2019-06-27 202.131.227.30

Нүүх нь дээр байлгүй дээр хотын түгжрэл багасна дагаад энэ олон төрийн байгууллагууд Яармаг нисэх тийшээ нүүмээр байна шүү хотын даргаа хотын ачааллы түгжрэл багасгаж дагавар хотууд байгуулна гээд л байгаа ш дээ Нэгэнт бариад дуусаж байгаа юм чинь нүүсэн нь дээрээ

Avatar

Зочин 2019-06-27 202.9.43.17

Яармагийн эцэг эхчууд бугд санал асуулгад оролц хотын даргад оргодол бич иргэдийн толоологчиддоо уклзаж саналаа ог сургууль цэцэрлэгийн цогцолбор болгье оо гээд тэгвэл яармагицн зам доогуур явган машин замын тунель хицгээд л болох нь оглоод яармагаас хотын тов руу хуухдээ хургэг нилээд их урсгал байхгуй болох нь

Avatar

Төрийн албан хаагч 2019-06-27 66.181.180.194

Төр засгийн бодлогын залгамж чанар гэж алга болж дээ. Ард түмнээс санал асуух гэж утгагүй ш лээ. Энэ ард түмэн чинь харанхуй бүдүүлэг байна. Сонгож байгаа хүмүүс, төр засрийнх хь байж байгааг хар л даа. Тийм учраас ухаантай удирдагчтай байхын тулд, зөв шийдвэр гаргахын тулд төр засаг оршхн тогтнодог

Avatar

зочин 2019-06-27 49.0.212.52

Ман үнэхээр ардуудын төлөө юу ч хийхгүй бна.Чойжилсүрэн Бадамжунайтангуудын байрыг үнэд хүргэх гэж л нүүлгэж байгаа шүү дээ.

Avatar

мгл 2019-06-27 66.181.187.145

хотын товруу явж асуудлаа шииддэг хумуусиин цуваа таван дуургээс яармагын чигт гарч тов замыг чигжсэн хэвээр байна,уг нь баруун талруугаа дэд бутэцтэй болж,иргэдиинхээ амьдралыг эргуу тушмэдэд мэддэг болоход батуулиин шиидвэр зов байсан

Avatar

зочин 2019-06-27 202.131.245.69

иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээ цахим хэлбэрт шилжиж байхад хотын захиргаа заавал нүүх шаардлагагүй. Харин энэ барилгад улсын бүртгэлийн газар, түүнтэй ижил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг гадаадын иргэн харъяат гэх мэт агентлагуудыг оруулах хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-06-27 202.179.31.64

нэг хасгийг өгсөн. Тэгвэл нөгөө шинэ ордон барих мөнгөө өгсөн юм уу үгүй юм уу. Дээгүүрээ хуваагаад авчихсан уу. Хуучин юм байдгаараа байж л байг Хотын захиргааны нэг хэсэг хуучин байрандаа байхад юу нь болохгүй гэж. Харин шинэ хот, бий болгож төвлөрлийг сааруулах газар нутаг Монголд алга гэж үү. Нэг их хоосон талаар давхисаар байгаад 4 уулын дунд өчүүхэн газар хүн амын 3/2 нь чихцэлдэн амьдрах юм. Казакстан шинэ хот, шинэ нийслэл бариад орчин үеийн хот, хуучин хот хоёр хоёулаа хөгжиж байна.

Avatar

Зочин 2019-06-27 202.9.43.17

За ард тумэн минь тэр санал асуулгад гь бугд оролцоно шуу энэ чинь одоо яаж галзуурч байсан гоомоо вэ 97 тэр бум гэнуу спорт цогцолбортой гэнуу юу вэ энд яармагийн сургууль цэцэрлэгийн цогуолбор байгуулах хэрэгтэй орчлон сургууль шиг тав тухтай орчинд яармагийнхан хуухдуудээ сургаад аваг багш нарыг нь шилж сонгоод гайгуй сайн багш нар авчраад яадаг юм эцэг эхэ нь 50 хувийг нь толоод кембрижицн хотолбортэй ахлах сургуул байгуулах хэрэгтэй тэгвэл орчлон сургуулиас дутах юм байхгуй яаомагийн эцэг М

Avatar

зочин 2019-06-27 202.179.31.64

Хотын захиргаа нүүж бололгүй яахав. Гэхдээ хуучин захиргаа байсан барилгуудаа зараад байх уу. Нийслэлийн төв талбай гээд дандаа гадны хөрөнгө оруулалттай компаниуд аваад байх уу. Энэ улсад хөгжлийн бодлого гэж алга. Хотын өнгө үзэмж түүх өгүүлдэг түүгээрээ гадныханд үзүүлэх харуулах юмтай байх ёстой. Төв музейг яармагт барьж байна. Одоогийн музейн оронд төр захиргааны ямар нэгэн байгууллага байх ёстой юм шиг. Кувейт шинэ Засгийн ордон барих мөнгө хандивлалаа гэж яригдаад тэдэнд богд уулын

Avatar

Зочин 2019-06-27 202.179.31.64

Хангарьд ордны хажуугийн хотын захиргааны цагаан байрийг Бат-Үүл Голомт банкинд зарчихсан, түүнийг нь мэдээгүй байсан гээд байсан юу болсон бэ? Энэ талаар сурвалжлагчид үнэн бодит мэдээлэл өгөөч. Ер нь сүүлийн үед буюу Бат-Үүл, даргын үед хотын аль болох байршил сайтай хуучны барилгуудыг нэг мэдэхэд хувьчилчихсан байх юм. Жишээ нь архивын барилга. Цаашлаад АНУ-ын элчингийн урд төв номын сан гээд нэг дутуу барьсан барилга байх тэгвэл одоогийн Төв номын санг хэн авахаар болчихсон юм бол доо.

Avatar

Зочин 2019-06-27 202.72.245.122

МАШ ЗӨВ

Avatar

Зочин 2019-06-27 103.111.68.3

Яаж ч бодсон хотынхоо түгжирэлийг бууруулах нь зөв биз дээ тэгээд ч төр захиргааны байгууллагууд нэг дороо төвлөрчихвөл ард иргэд ч хэрэгтэй ажлаа амжуулсанч нэг дороо зөв юм биш үү

Avatar

Зочин 2019-06-27 103.212.116.170

хэт ондор унэ 97 тэрбум. ингэж л иддэг бы.

Avatar

Иргэн 2019-06-27 202.126.88.161

Тхх 1 м2 нь бараг 1.5 сая. Орон сууцны чанартай барилга үсрээл 1-1.2 саяд босдог

Avatar

Зочин 2019-06-27 202.55.188.41

Оффисын барилга хэдэд босдын бол?

Avatar

Зочин 2019-06-27 202.131.235.74

Улс орны нийслэлийн төв ордон бол захиргааны байр гэхээсээ илүү урлаг, агуулга шингэсэн архитектурын бүтээл байдаг. Тэр утгаараа бол зүгээр л нэг хэдэн дөрвөлжин байшин барисан байна. Уг нь Бат-Үүлийн өмнө хийсэн загвар бол илүү гоё байсан.

Avatar

зочин 2019-06-27 203.91.116.118

ХОт нүүх нь зөв шү, Хотын төвийн түгжрэл байхгүй болно, Агаарын бохирдол багасах байх,,, Зориулж барьчихаад буцаагаад болиулдаг тэнэг зүйл гэж байхгүй биз дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж