Малчид, ард иргэд, тариаланчдад зориулсан мэдээ:
Өнөө маргаашдаа баруун аймгуудын нутгаар бороо үргэлжлэн орж, нутгийн зүүн хагаст халж, хуурайшилт ихсэнэ.
06 дугаар сарын 20-ны 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: |
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Алтайн уулархаг нутгаар 4-9 градус, Алтайн өвөр говиор 11-16 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө Алтайн уулархаг нутгаар 14-19 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулсаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 4-9 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 21-26 градус, Орхон-Сэлэнгийн сав газраар 31-36 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-11 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 градус , өдөртөө 28-30 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 13-18 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө бүх нутгаар 26-31 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.
2015 оны 6 дугаар сарын 21-нээс 6 дугаар сарын 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: |
21,22-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 23-нд нутгийн төв хэсгээр, 24-нд нутгийн зүүн хагаст бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 23-нд ихэнх нутгаар, 24-нд зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр Алтай, Хангай, Хөвсгөл уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод, Дарьгангын тал болон говийн бүс нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна. 23-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.