Данкан 20 сая ам.доллараа “хулхидуулжээ”

Хуучирсан мэдээ: 2015.06.19-нд нийтлэгдсэн

Данкан 20 сая ам.доллараа “хулхидуулжээ”

NBA-гийн од Тим Данкан олон жилийн турш хамтран ажилласан хувийн санхүүгийн зөвлөхдөө 20 сая ам.доллараа залилуулжээ. Чарльз Бэнкс хэмээх тэрхүү зөвлөх нь Тим Данканы хувийн хөрөнгөнөөс хувьдаа ашиглаж, улмаар ихээхэн хэмжээний мөнгө залилсан нь илэрсэн юм. Гэлээ ч Тим Данкан ихээхэн хэмжээний мөнгөө алдсан нь сагсанбөмбөгчийн замналаа үргэлжлүүлэх эсэхэд нөлөөлөхгүй гэж хэлсэн байна.

duncan

“Азаар би олон жил тоглосон болохоор чамгүй хөрөнгө хуримтлуулж амжжээ. Мэдээж, миний алдсан мөнгө их л дээ. Гэхдээ тэглээ гээд миний амьдрал өөрчлөгдөхгүй. Цаашид хэрхэх талаархи миний шийдвэрт ч нөлөөлөхгүй.

Би тэр нэгэн хүнд бүрэн итгэсэн нь буруу байж. Ингэж хууртсандаа өөрийгөө буруутгахгүй. Би түүнийг шударга ажиллана гэж бодож өөрөө сонгосон. Гэвч итгэлийг минь эвдэж, мөнгийг минь өөрийн юм шиг гулгуулж байж.

Хэргийн гол мөн чанар нь ийм юм… Та өөрөө өөртөө уурлаад, өөрөө өөрийгөө үзэн ядаад байж чаддаггүй юм байна. Би буруу хүнд итгэж, хууртагдсан. Гэхдээ өөртөө уурлахгүй ээ. Энэ надад сургамж боллоо. Дахиад хэзээ ч ийм байдалд орохгүй ээ” гэж Данкан хэлсэн байна.

Р.Гэгээ

Эх сурвалж: http://horom.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж