“Asiana Airlines”-ийн Сөүл-Улаанбаатарын анхны нислэг хямдарна

Хуучирсан мэдээ: 2019.06.26-нд нийтлэгдсэн

“Asiana Airlines”-ийн Сөүл-Улаанбаатарын анхны нислэг хямдарна

“Asiana Airlines”-ийн Сөүл-Улаанбаатарын анхны нислэг хямдарна

БНСУ-ын агаарын тээврийн том компанийн нэг болох “Asiana Airlines” Монголд нислэг үйлдэх эрхээ аваад байгаа билээ. Тус компаний Сөүл-Улаанбаатарын анхны нислэг долдугаар сарын 9-ний өдөр болно. Харин анхны нислэгийн урамшуулал болгон долдугаар сарын 10, 12-ны өдрүүдэд хоёр талд зорчих тийзийн үнийг 699.000 төгрөг болгожээ. Гэхдээ энэхүү тийзийн үнэ одоогоор онлайн захиалгад олдоц муу байна. Цаашид хоёр талын нислэгийн тийзийг 1,2 сая төгрөгөөс дээш ихгүй байхаар тооцоолж байгаа аж.

“Asiana Airlines” компани  Сөүл-Улаанбаатар чиглэлийн зуны хуваарийг хүргэе.

Сөүлээс Улаанбаатар чиглэлийн нислэг нь Мягмар, Пүрэв, Бямба гаригт, Улаанбаатараас Сөүл рүү Лхагва, Баасан, Ням гаригт нисэх хуваарийг долдугаар сарын 9-өөс наймдугаар сарын 31-ий хооронд хийхээр гаргажээ.

Одоогоор МИАТ болон "Кorean Air" компаний нислэгийн хоёр талын тийзийн үнэ 1.3-1,6 сая төгрөг байна. Зарим үед билетийн үнэ хоёр сая төгрөгт хүрч байна. Иймээс “Asiana Airlines” компани Улаанбаатарт нислэг үйлдэхээр болсон нислэгийн үнийн хөөрөгдөл буурна гэж үзэж байна.

БИЛЕТ ЗАХИАЛГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж