2030 он гэхэд роботууд 20 сая ажлын байрыг орлоно

Хуучирсан мэдээ: 2019.06.26-нд нийтлэгдсэн

2030 он гэхэд роботууд 20 сая ажлын байрыг орлоно

2030 он гэхэд роботууд 20 сая ажлын байрыг орлоно

Техник технологийн хөгжлийн хэрээр хүний хөдөлмөр хөнгөвчлөгдөж, цаг хугацаа хэмнэж, эдийн засагт ч сайнаар нөлөөлдөг боловч нөгөөтэйгүүр нийгэмд зарим сөрөг үр дагавар үүсгэж буйг судлаачид сануулсаар байна.

“Oxford Economics”-ын хийсэн шинэ судалгаагаар, ирэх 10 жилийн хугацаанд дэлхий даяар үйлдвэрлэлийн ажлын 8,5 хувийг буюу 20 сая ажлын байрыг робот машинууд орлоно гэсэн тоо баримт гарсан байна.

2016 оны судалгаагаар, автомашины аж үйлдвэрлэлийн салбарт л гэхэд 43 хувийг роботууд гүйцэтгэж байжээ. Мөн 2011-2016 оны хооронд роботын үнэ 11 хувиар хямдарсан нь роботын эрэлтийг улам нэмэгдүүлж байгаа аж.

Хятад улс энэ зах зээлд маш том хувь буюу нийт робот үйлдвэрлэлийн 20 хувийг дангаараа бүрдүүлж байна. “Oxford Economics” байгууллагын тооцоолсноор, ирэх 10 жилийн хугацаанд роботуудыг хөгжүүлснээр дэлхийн ДНБ 5,3 хувиар буюу 4,9 их наяд ам.доллараар өсөх ажээ.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж