БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны төрсөн дүү Ким Ё Жон тус улсын дээд удирдлагынхны хүрээнд орсон тухай “Yonhap” мэдээлжээ.
Солонгосын Хөдөлмөрийн нам /СХН/-ын Төв хороо /ТХ/-ны суртал ухуулгын хэлтсийн нэгдүгээр орлогч даргын алба хашдаг Ким Ё Жон өнгөрсөн долоо хоногт болсон нэгэн арга хэмжээний үеэр СХН-ын ТХ-ын Нэгдсэн фронтын газрын дарга Ким Ён Чольтой зэрэгцэн суусан явдал нь үүнийг нотолж байгаа аж.
БНСУ-ын тагнуулынхны үзэж байгаагаар, Ким Жон Уны дүү одоо СХН-ын ТХ-ны орлогч даргын албан тушаалтай эн зэрэгцэх алба хашиж байгаа аж. Удирдагч ахынхаа бүхий л чухал уулзалт, айлчлалуудад хамтдаа оролцдог тэрбээр ийнхүү БНАСАУ-ын удирдагчдын эгнээнд орж байгаа бололтой.
Эх сурвалж: YONHAP