БНСУ-ын Кван Жү хотын Кван Сан дүүргийн цагдаагийн газраас Монгол Улсын иргэн “А”-г саатуулсан талаар өнөөдөр мэдээлжээ.
Иргэн “А” нь өчигдөр 20:10 цагийн үед нэгэн уушийн газар согтууруулах ундаа /макколи/ хэтрүүлэн хэрэглэж, ажилчид болон үйлчлүүлэгч нарыг зодож танхайрснаас гадна дуудлагаар очсон цагдаагийн ажилтныг гэмтээжээ. Тэрбээр тус улсад хууль бусаар оршин суудаг байсан бөгөөд барилгын ажлын хөлсөө дутуу авсандаа бухимдахдаа архи уун ийн танхайрсан байна.
Өдгөө 42 настай, иргэн “А”-г тус хотын цагдаагийн газраас шалгасны дараа Цагаачлалын албанд шилжүүлэхээр болжээ. Хоёр жилийн өмнө аяллын визээр ирээд тус улсад харлаж, хууль бусаар амьдрах болсон “А” нь Монголд 40 гаруй хүн удирдан ажилладаг бизнес эрхлэгч байсан гэж мэдүүлсэн байна.
Эх сурвалж: www.yna.co.kr
Холбоотой мэдээ