Москва хотын "Шереметьево" онгоцны буудал олон улсын нислэгийн зорчигчдын тасалбараа электрон хэлбэрт шилжүүллээ хэмээн “Шереметьево” буудлын хэвлэлийн алба мэдээллээ.
Үүнээс гадна Москвагийн өөр хоёр буудал буюу "Домодедово", "Внуково" буудлууд мөн электрон тийзээр үйлчилж эхэлсэн байна.
Зорчигч сайтаар, эсвэл гар утасны аппликэйшнээр дамжуулан тасалбараа захиалан авч болно. Хэрэв шаардлагатай гэж үзвэл зочид буудлуудад байрлуулсан хэвлэх төхөөрөмжөөс цаасаар гарган авч болох ажээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ